ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

· Гамшгийн мөн чанар, төрөл ангилал.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд: “Гамшгаас хамгаалах гэдгийг тодорхойлохдоо Гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, СБ эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ мөн тодорхойлсон байна. D-Гамшиг гэдэг нь (хуулийн тодорхойлолтоор) Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал амьтан хорогдох, эд хөрөнгө хүрээлэн байгаа орчинд улс орны дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ гэж тодорхойлжээ. Гамшгийг дотор нь аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гэсэн 2 үндсэн хэсэгт хувааж байна. Аюулт үзэгдэлд хүчтэй цасан ба шороон шуурга, ган зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн мал амьтны болон ургамалын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг хамруулна. Техникийн холбогдолтой осолд: Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхит болон химийн хорт бодис алдагдах зэргийг хамруулж байна. Гамшгийн мөн чанарыг авч үзэхийн тулд түүний үндсэн элементүүд болох аюулт үзэгдэл (H), эмзэг байдал (Y), эрсдэл (R), хүчин чадавхи гэсэн ойлголтуудыг заавал авч үзэх шаардлагатай болдог. Аюулт үзэгдэл гэж нэг буюу түүнээс дээш газар орныг хамарсан байгалийн гаралтай үзэгдэл, техникийн осол мөн өвчин гэх мэтийг хэлнэ. Эмзэг байдал (Y) гэдэг нь гамшгийн болзошгүй аюулд хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн орчин өртөх магадлалыг хэлнэ. Тэгвэл гамшиг гэдэг нь аюулт үзэгдэл эмзэг байдал хоёрын нэгдэл гэж үздэг байна. Гамшгаас эрсдэл үүснэ. Эрсдэл гэдэг нь тодорхой цаг хугацаанд тодорхой газар нутагт учрах хохирлыг хэлнэ. Хүчин чадавхи гэж юу вэ? Хүчин чадавхи гэдэг нь хүн ам тухайн аюулт үзэгдэлтэй тэмцэх, түүний хор уршгийг арилгах, учирсан хохирлыг нөхөн сэргээх, гамшгийн бэрхшээлийг даван туулах чадварыг хэлнэ. Хүчин чадавхид нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг. Үүнд: мөнгө санхүүгийн нөөц, гамшгийн урьдчилсан төлөвлөлт, чухал объектын хамгаалалт, даатгалд хамрагдсан байдал, орон нутгийн удирдлага, өнгөрсөн гамшгийн сургамж, хүч хэрэгслийг зохион байгуулах зэргээс хамаарна. Энэ нь эцсийн бүлэгт гамшгийн менежментийн бодлогыг зөв явуулах гэсэн үг юм. Гамшгийн менежмент гэдэг нь: Нэн тэргүүнд эрсдэл ихтэй хүн амын эмзэг байдлыг бууруулах болон гамшиг тохиолдсон үед түүний хор уршгийг арилгах арга хэмжээг аль болох үр дүнтэй болгох зорилготой өргөн хүрээтэй хөгжлийн хандлагатай багц үйл ажиллагаа юм. Гамшгаас хамгаалах хуулийн 1 дүгээр бүлгийн 5-р зүйлд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд 5-н үндсэн зарчмыг баримтална гэж заасан байдаг. Үүнд:

1. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, СБ үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах.

2. Гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ хүн ам, үйлдвэрийн нягтрал, байгаль цаг уурын нөхцөл, үйлдвэрийн технологийн онцлог, гамшгийн бодит аюулын хир хэмжээг харгалзан үзнэ.

3. Гамшгаас хамгаалах арга хэмжээг иж бүрнээр нь хэрэгжүүлнэ.

4. Гамшгаас хамгаалах арга хэмжээг өмчийн хэлбэрийг үл харгалзан зохион байгуулна.

5. Гамшгаас хамгаалах арга хэмжээнд төрийн ба төрийн бус байгууллага, ард иргэдийн хүч оролцоог уялдуулан зохицуулна гэжээ.

· Гамшгаас хамгаалах талаар төр засгаас барьж байгаа бодлого, эрх зүйн орчин, эрсдлийн үнэлгээ.

Гамшгаас хамгаалах ажлыг оновчтой болгохын тулд төр засгаас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ бол гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, ОБЕГ өргөтгөн зохион байгуулсан явдал юм. Мөн гамшгийн аюулыг багасгах түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг гаргаж мөрдөн ажиллаж байна. Үүнд: 1996 онд баталж 7-р сарын 1-нээс эхэлж мөрдсөн “Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль”, 1999 .5.28 нд баталж 7–р сарын 1-нээс эхэлж мөрдсөн “Галын аюулгүй байдлын тухай хууль” 1995 оны 4 сард баталсан “Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль”, 2001 онд батлагдсан “Цацрагийн аюулгүй байдлын тухай хууль” зэргийг дурьдаж болно. 1999 оны 2 сарын 10 нд МУ ын ЗГ аас “Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж гаргасан байна. Энэ хөтөлбөрийг 1999 оноос эхлэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн хугацаанд байгалийн гамшгийн аюулын үнэлгээг хийсэн байна. Байгалийн гамшгийн үнэлгээ нь 2 хэсгээс тогтдог.

1. Эмзэг байдлын үнэлгээ

2. Эрсдлийн үнэлгээ

Эмзэг байдлын үнэлгээ нь байгалийн аюулт үзэгдлийн төрөл, давтамж, цаг хугацаа, орон зайн тархалтыг тодорхойлно. Эрсдлийн үнэлгээ нь аюулт үзэгдэлд хүн ам, мал аж ахуй, газар тариалан хир зэрэг өртөгдөхийг тодорхойлно.

Эрсдлийг олон улсын аргачлалаар дараахи байдлаар томъёолдог

Тайлбар: R-эрсдэл, H-аюул, Y-эмзэг байдал, М-менежмент

Эндээс харвал гадаад орчны хүчин зүйлс, нөлөөлөл, эмзэг байдал хичнээн их байна эрсдэл төдий чинээ их байна. Бидний бодлого үйл ажиллагаа хэдий чинээ оновчтой үр дүнтэй байна тэр хэмжээгээр эрсдэл буурч болно гэсэн үг юм.

· Гамшгаас хамгаалах арга хэмжээний зохион байгуулалт удирдлага

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13-р зүйлд энэ тухай заасан 4 заалт байдаг.Үүнд:

1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг нутаг дэвсгэр үйлдвэрлэлийн зарчмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо, ААНБ-д өмчийн хэлбэрийг үл харгалзан зохион байгуулна.

2. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй ОБАЭ төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт ОБАЭ газар, хэлтэс байна. Суманд ОБАЭ орон тооны бус штаб ажиллана.

3. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд орон тооны бус алба, мэргэжлийн анги байна.

4. Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах анхан шатны нэгж нь аж ахуйн нэгж байгууллага, баг хороо байна.

Гамшгаас хамгаалах арга хэмжээний удирдлагын талаар хуулийн 14-р зүйлд 2 заалт байдаг. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд ерөнхий сайд чиглүүлж, ОБАЭ төрийн захиргааны төв байгууллагын дарга, тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд засаг дарга нар удирдан зохион байгуулна.

2. ААНБ-ын хэмжээнд байгууллагын дарга удирдан зохион байгуулна.

· Гамшгаас хамгаалах байгууллагын тухай товч ойлголт

Монгол оронд гамшгаас хамгаалах байгууллагын эх үүсвэр 1930-аад оноос тавигдсан. 1938 онд Улсын батлан хамгаалах тусгай комиссын тогтоолоор “Ардын дайсан хорт дайнаас хамгаалах ажлыг эрхлэх газар”-ыг 1942 онд “Ардын өөрийгөө хамгаалах морьт отряд”-ыг байгуулсан. Энэ нь тухайн үедээ ард иргэдийг агаарын довтолгооноос хамгаалах, хамгаалах хэрэгслийг ашиглаж сурах, ЭАТ үзүүлж сургах зэрэг үүрэгтэй байв . 1961 онд БХХН, 1964 онд БХХН-ийн бүтцэнд байлдааны ба атом химийн хэлтэс гэдгийг байгуулснаар энэ байгууллага өнөөдрийг хүртэл нийт улс орны хэмжээнд ард иргэдийг гамшиг ослын аюулаас хамгаалах чиглэлээр үүргээ гүйцэтгэсээр байна. 1969 онд “Иргэний хамгаалалтын газар” гэсэн бие даасан байгууллага болсон. 1970 онд анхны “Иргэний хамгаалалтын тухай “ хууль батлагдсан. 1994 онд “Иргэний хамгаалалтын тухай” хоёр дахь хууль батлагдсан. 2003 оны 7 сард дээрхи хууль нь “Гамшгаас хамгаалах тухай” хууль болж шинэчлэгдэн батлагдсан байна. Хуулийг шинэчлэх болсон 3 үндсэн шалтгаан байсан гэж үздэг. Үүнд:

1. Нийгмийн амьдралын харилцааг зохицуулж байгаа хуулиуд шинэчлэгдэж эдгээр хууулиудын хүрээнд ИХ-ын тухай хууулийг уялдуулан зохицуулах шаардлага гарсан.

2. Сүүлийн жилүүдэд цаг агаарын аюултай үзэгдлийн төрөл давтамж, ТО ихэсч хохирол нэмэгдэх боллоо.

3. Гамшиг ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах зэрэгт олон улсын байгууллагын тусламж авах шаардлагатай болсон. Хуулийг өөрчилсөнтэй уялдаад УИХГ-ыг ОБЕГ болгож өргөтгөн зохион байгуулсан байна.

· Гадаад харилцаа

ОБЕГ байгуулагдсанаар гадаад харилцаа хамтын ажиллагааны алба байгуулагдсан. 2002 оны 11 сард манай улс ОУИХБ-д жинхэнэ гишүүнээр элссэн. ОУИХБ одоо 50 гаруй жинхэнэ гишүүнтэй, 13 ажиглагч гишүүнтэй хүмүүнлэгийн томоохон байгууллага юм. ОУИХБ-ын гишүүн болсноор Монгол Улсын үндэсний хүчин чадавхи нэмэгдэж ОУ-ын хэмжээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, хүмүүүсээ сургах, ОУ-ын байгууллагаас тусламж авах бололцоотой болдог байна. Мөн манай улс Азийн гамшгийг бууруулах төвийн /японы Кобе хотод байрладаг гишүүн, Азийн бэлэн байдлын төвийн гишүүн /Тайланд Бангкок бөгөөд жил бүр ажлаа тайлагнаж үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцдог. НҮБ-тэй хамтран ажилладаг. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар манайд олон төсөл хэрэгжиж байна. Төслийн дагуу 6 салбарт тоноглогдсон фургон машин,уснаас аврах хувцас, багаж хэрэгсэл нийлүүлсэн байна. НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын гамшгийн үнэлгээний баг европ, азид байдаг. Энэхүү үнэлгээний багт манайхаас төлөөлөгч суудаг. Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд: Орос, Хятад, АНУ-тай хамтран ажилладаг. ОХУ-тай 1995 онд байгалийн гамшиг, үйлдвэрийн ослын хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохирч гэрээ байгуулсан ба жил бүр засгийн газрын комиссын хамтарсан хуралдаан болдог. Манайх Красноярскод төвлөрдөг Сибирийн бүсийн ИХ-н төвтэй хамтран ажиллаж нээлттэй тэмцээн зохион байгуулдаг. ОХУ-ын ИХ-ын сургалтын төвд хүмүүсээ сургах, техник хэрэгсэл солилцох, хил орчмын аймаг, сумдын хооронд шууд харилцаа тогтоох зэргээр хамтран ажилладаг.

Хятад улстай хил орчмын ой хээрийн түймрээс сэргийлэх талаар хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Хятад улсын иргэний хэргийн яаманд ИХ-ын асуудал хариуцсан нэг хэлтэс байдаг. АНУ-ын ази номхон далайн цэргийн командлалтай хамтран ажилладаг. Муж улсын түншлэлийн гэрээгээр хамтран ажилладаг байна.



start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)