Галын аюулгүй байдлын тухай хууль

2010 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Пүрэвцэрэн

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр                                 Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь галын аюулгүй байдлыг хангах, галын аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, галын аюулгүй байдлыг хангах талаархи нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

2.1.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Гамшгаас хамгаалах тухай хууль, энэ хууль, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай2 хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."гал түймэр" гэж хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн болон хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгалийн баялаг, нийгэмд хохирол учруулах шаталтыг;

3.1.2."гал түймрийн гамшиг" гэж объектын болон ой, хээрийн гал түймэр өргөжин дэлгэрч олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, байгалийн баялаг, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэхэд хүргэх нөхцөл байдлыг;

3.1.3."гал унтраах удирдагч" гэж гал түймэр гарсан анхны дуудлагаар гал унтраах нэгжийг удирдаж ирсэн, гал унтраах ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулах галын байгууллагын алба хаагчийг;

3.1.4."галын аюулгүй байдал" гэж учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон төр, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага, түүний алба хаагч

4 дүгээр зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага

4.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах үүрэг бүхий мэргэжсэн байгууллага мөн.

4.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага нь нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдана.

4.3.Гал түймэртэй тэмцэх байгууллага нь гал түймэртэй тэмцэх төв байгууллага /цаашид "Гал түймэртэй тэмцэх газар" гэх/, түүний харьяа аймаг, нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтэс, албадаас бүрдэнэ. Гал түймэртэй тэмцэх хэлтэс, албад нь гал унтраах анги, салбартай байж болно./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.4. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.4.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

4.4.2. гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар аймаг, нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтэс, албадыг мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;

4.4.3.гал түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, чиглүүлэх;

4.4.4.гал түймрийн үүсэлт, шалтгаан нөхцөлийг судлах, арилгах;

4.4.5.гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний хангалтын асуудлыг зохион байгуулах;

4.4.6.гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх.

4.5.Аймаг, нийслэлийн гал түймэртэй тэмцэх нэгжид харьяалах нутаг дэвсгэртээ дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.5.1.гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах;

4.5.2.объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах;

4.5.3.гал түймрийн хэрэг бүртгэлт явуулах;

4.5.4.ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх агаарын хяналтыг зохион байгуулах;

4.5.5.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.

4.6. Гал түймэртэй тэмцэх газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гал түймэртэй тэмцэх байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

4.7.Гал түймэртэй тэмцэх газрын дэд даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

4.8. Гал түймэртэй тэмцэх газрын дүрмийг Засгийн газар батална.

4.9.Гал түймэртэй тэмцэх байгууллагын дотоод болон түүний албан хаагчийн сахилгын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална/Эдгээр хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

5 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналт

5.1.Улсын галын аюулгүй байдлыг хангахад хяналт тавих чиг үүргийг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

5.2.Гал түймрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

5.3.Гал түймрийн улсын хяналтын эрх бүхий алба хаагчийн хууль ёсны шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, албан тушаалтан, иргэд биелүүлэх үүрэгтэй.

5.4.Гал түймрийн улсын хяналтын Ерөнхий байцаагч нь Гал түймэртэй тэмцэх газрын дарга байна/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

6 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

6.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй байна:

6.1.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

6.1.2.гал түймрийн судалгаа, тоо бүртгэлийг хөтөлж гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;

6.1.3.барилга, объектыг ашиглалтад авах зөвлөл, комиссын бүрэлдэхүүнд оролцох, бүрэн эрхийнхээ асуудлаар санал дүгнэлт гаргах;

6.1.4.гал түймэр гарах аюултай нөхцөл бий болсон үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоох;

6.1.5.аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект болон иргэдийн орон сууцанд нэвтрэн орох, гал түймрийн аюулгүй байдлын болон галын техникийн үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлага бичих, биелэлтийг хангуулах;

6.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч

7.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг өөрийнх нь хүсэлтээр авч ажиллуулна.

7.2.Тайван цагт гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад алба хааж буй иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлнө.

7.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчаар хуульд заасан чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

7.4.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагч нь мэргэжлийн зэрэг дэвтэй байна. Мэргэжлийн зэрэг дэв болон түүнийг олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

7.5. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглоно..

8 дугаар зүйл.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчийн тангараг, цол, дүрэмт хувцас

8.1.Монгол Улсын иргэн гал түймэртэй тэмцэх байгууллагад анх орохдоо:

"Монгол Улсын иргэн би галын албанд ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн сахиж, хүний амь нас, эрүүл мэнд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалах үйлст чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлахаа батлан тангараглая.

Би энэ тангарагаасаа няцвал төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө.

8.2.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэнэ.

8.3.Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчид цол олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална/Энэ зүйлийг 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсоню.

9 дүгээр зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч үүргээ биелүүлэх баталгаа

9.1.Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс алба хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага төлж, гэм буруутай этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.

9.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд байх, шөнийн ээлжинд ажиллах болон хээрийн сургууль, дадлага хийх үеийн зардлыг төр хариуцна.

9.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үед эрүүл мэнд нь хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгоно:

9.3.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан үндсэн цалингийн зөрүү;

9.3.2. хиймэл эрхтэн хийлгэсэн тохиолдолд түүний зардал;

9.3.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний таван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж.

9.4.Энэ хуулийн 9.3.1-д заасан тэтгэвэр тогтоосноос хойш хохирогчийн тухайн үед авч байсан цалинд өөрчлөлт орсон бол зөрүүг шинээр тогтоосон хэмжээнээс тооцож олгоно.

9.5.Энэ хуулийн 9.3.1-д заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.

9.6.Энэ хуулийн 9.З-т заасан тэтгэвэр ба цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага олгоно.

9.7. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийг шилжүүлэн томилсон бол түүнд дараахь зардлыг олгоно:

9.7.1.удирдлагын шийдвэрээр алба хаагчийг шилжүүлэн томилсон, эсхүл томилогдсон газраасаа буцах үед түүний гэр бүлийн гишүүд болон 5 тонн хүртэл ачаа тээшийн хамт оршин суух газар нь хүргэх тээврийн хэрэгслийг байгууллагаас нь гаргах, эсхүл зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож олгох;

9.7.2.удирдлагын шийдвэрээр алба хаагчийг өөр газар шилжүүлэн томилсноос түүний эхнэр /нөхөр/ нь ажлаас халагдаж хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг гал түймэртэй тэмцэх байгууллагаас олгох.

10 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчид үзүүлэх хөнгөлөлт

10.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын зөвхөн гал түймэр унтраах ажиллагаанд оролцдог алба хаагч дараахь хөнгөлөлт эдэлнэ:

10.1.1.улсад ажилласан хугацааг нь тогтооход гал унтраах ажилд оролцсон нэг жилийг нэг жил хоёр сараар тооцох;

10.1.2. жил бүр ажлын 20 өдөр амрах;

10.1.3.алба хаасан таван жил тутам ажлын хоёр өдрийн нэмэгдэл амралт авах.

10.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн цалин дээр нэмж олгох зэрэг дэв, удаан жил ажилласны нэмэгдлийг Засгийн газар тогтооно.

10.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч ээлжийн амралтаараа өөрийн төрсөн нутаг явах бол түүнд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно.

11 дүгээр зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдыг улсын даатгалд хамруулах

11.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч улсын даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.

12 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын санхүүжилт

12.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гал түймэртэй тэмцэх нэгж нь улсын төсвөөс санхүүжинэ.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан байгууллага гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагад төлбөртэй үйлчилж болох бөгөөд орлогыг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулна..

13 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчид хүлээлгэх хариуцлага

13.1.Хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчид хууль тогтоомжид заасны дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Галын аюулгүй байдлын талаархи нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрх, үүрэг

14 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

14.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг зохион байгуулах, нутаг дэвсгэртээ галын аюулаас урьдчилан сэргийлэх;

14.1.2.гал түймэртэй тэмцэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зохиох арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах;

14.1.3.хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод Улсын гал түймрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагыг татан оролцуулах;

14.1.4.гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа явуулах ажлыг хэрэгжүүлэх.

14.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гал түймэртэй тэмцэх байгууллагын дотоод дүрмээр зохицуулагдсан болон хэрэг бүртгэх, туршилт, шинжилгээ хийх, гал түймэр унтраах ажлаас бусад асуудлаар нутаг дэвсгэрийн гал түймэртэй тэмцэх нэгжийг удирдана.

14.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь тухайн шатны гал түймэртэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангана.

15 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаархи иргэдийн эрх, үүрэг

15.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь эрхтэй байна:

15.1.1.гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох;

15.1.2. гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээ авах;

15.1.3.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах.

15.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь үүрэгтэй байна:

15.2.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

15.2.2.гал түймэр гарч байгаа тохиолдолд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй мэдэгдэх;

15.2.3.гал түймэр унтраах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг туслалцаа үзүүлэх;

15.2.4.гал түймрийн талаархи зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.

16 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

16.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

16.1.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг чандлан сахих;

16.1.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах;

16.1.3.галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм хэмжээ, стандартыг хангаж ажиллах;

16.1.4.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц, бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах;

16.1.5.ажилтан, ажилчдынхаа гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;

16.1.6.гал унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэх;

16.1.7.шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах.

16.2.Галын аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:

16.2.1.галын аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зааварчилга, зөвлөгөө авах;

16.2.2.гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал унтраах гэрээт нэгж ажиллуулах.

17 дугаар зүйл.Галын гэрээт алба

17.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь өөрийн эд хөрөнгөө гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор галын гэрээт албыг ажиллуулж болно.

17.2.Галын гэрээт алба нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр санхүүжинэ.

17.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь галын гэрээт алба ажиллуулах журмыг баталж, тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

17.4.Галын гэрээт алба нь түүний хариуцсан объектод гарсан галын мэдээг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгөх үүрэгтэй.

17.5.Цэргийн анги байгууллагын дэргэдэх галын гэрээт албаны албан хаагч тухайн төрлийн цэргийн албан хаагчийн тангараг өргөж, цол, дүрэмт хувцас хэрэглэж үүргээ биелүүлэх баталгаа, хөнгөлөлтөөр хангагдана.

17.6.Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад галын гэрээт албаны ажилтан энэ хуулийн 9.3-т заасан болон бусад баталгаагаар хангагдах бөгөөд зардлыг тухайн байгууллага хариуцна.

17.7.Энэ хуулийн 17.6-д заасан бусад галын гэрээт албаны ажилтан гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн тангараг өргөж, дүрэмт хувцсыг хэрэглэж болох бөгөөд зардлыг тухайн байгууллага хариуцна.

17.8.Гэрээт албаны ажилтанд түүний мэргэжил, дадлага туршлагыг харгалзан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх олгож болно.

17.9.Галын гэрээт албыг шаардлагатай тохиолдолд гал унтраах үйл ажиллагаанд дайчилж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Галын аюулгүй байдлыг хангах

18 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлага

18.1.Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.

18.2.Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах зэрэг/, ашиглахад гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авсан байна.

19 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын норматив, стандарт

19.1.Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг албан тушаалтан, иргэд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэгтэй.

19.2.Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

20 дугаар зүйл.Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, хянахад галын аюулгүй байдлыг хангах

20.1.Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах, хийц бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн норматив/-ыг дагаж мөрдөнө.

20.2.Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Бүтээгдэхүүнд тавих галын аюулгүй байдлын шаардлага

21.1.Галын аюултай бүтээгдэхүүн гэж галын аюулын ангилал, зэрэглэлийн дагуу гал асаах эх үүсвэрээс дөллөж авалцан асах буюу уугиж асах бүтээгдэхүүнийг хэлнэ.

21.2.Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй.

21.3.Галын аюултай бүтээгдэхүүний жагсаалт, ангилал, зэрэглэлийг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

22 дугаар зүйл.Гал түймрийн аюулгүй байдлын талаархи мэдээ мэдээлэл

22.1.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэхтэй холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дараалал үл харгалзан төлбөртэйгээр нийтэлж нэвтрүүлнэ.

22.2.Хүчтэй салхи шуурга, усны үер, хуурайшилт, газар хөдлөлт зэрэг байгалийн аюултай үзэгдэл гарч болзошгүй нөхцөл байдлын талаар цаг уурын болон бусад холбогдох байгууллагууд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй, үнэ төлбөргүй мэдээлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Гал түймэр унтраах ажлын зохион байгуулалт

23 дугаар зүйл.Гал түймэр унтраах үйл ажиллагааны зохион байгуулалт

23.1.Гал түймэр унтраах ажлын зохион байгуулалт гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгалийн баялагийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, гал түймрийг унтраах арга ажиллагааг хэлнэ.

23.2.Гал түймэр унтраах ажлыг зохион байгуулж гүйцэтгэхдээ гал унтраах дүрмийг удирдлага болгоно. Гал унтраах дүрмийг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

23.3.Гадаад улсын элчин сайдын яам, консулын болон худалдааны төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, түүнчлэн цахилгаан эрчим хүчний объектуудад гарсан гал түймрийг унтраах асуудлыг тэдгээрийн бүрэн эрхт төлөөлөгч, хэргийг түр хамаарагч болон тухайн объектын удирдлагын албан ёсны зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэнэ.

24 дүгээр зүйл.Гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулах

24.1.Гал унтраах удирдагч нь гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, техникийн бүрэн байдлыг хариуцна. Гал түймэр унтраах хүч, техник хэрэгсэл нь зөвхөн гал унтраах удирдагчид захирагдана.

24.2.Гал түймэр унтраах удирдагчийн хууль ёсны шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

24.3.Гал түймэр унтраах ажлыг зохион байгуулж байгаа гал унтраах удирдагчийн шийвэрийг эсэргүүцэх, түүнд хөндлөнгөөс саад хийхийг хориглоно.

24.4.Гал түймэр унтраах удирдагч нь гал гарсан объектын байршлын зураг, онцлог, агуулж буй бодис материалын талаар мэдээлэл авах, хойшлуулшгүй тохиолдолд засаг захиргааны харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээвэр холбооны хэрэгсэл, хүн хүчийг дайчлах, ашиглах эрхтэй.

24.5.Гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг шууд дайчилж үнэ төлбөргүй ашиглана.

24.6.Гал түймэр унтраах ажлыг гүйцэтгэхэд хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг хориглох, гал түймэр гарч байгаа газарт шаардлагатай хязгаарлалт тогтоох, иргэдийг нэвтрэн орохыг түр хугацаагаар хязгаарлана.

24.7.Энэ хуулийн 24.4-т заасан дайчилгааны зардлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага хариуцна.

24.8.Гал унтраах ажиллагааны явцад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан хохирлыг төр хариуцна.

25 дугаар зүйл.Хойшлуулшгүй ажиллагаа

25.1.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын эрх бүхий алба хаагч дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрхтэй:

25.1.1.иргэний нэр, хаягийг тодруулах зорилгоор биеийн байцаалт, бусад бичиг баримтыг үзэж шалгах;

25.1.2.иргэний биед, тээврийн хэрэгсэл болон ачаа тээшид үзлэг хийх;

25.1.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд хөрөнгө, мөнгө агуулсан байр, савыг битүүмжлэх;

25.1.4.гэмт хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хураан авах;

25.1.5.согтууруулах ундаа, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулах;

25.1.6.гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээ өгч чадах баттай үндэслэл байгаа нөхцөлд иргэнээс тодорхойлолт авах;

25.1.7.гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учрах аюулыг таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, энэ тухай нэн даруй орон нутгийн засаг захиргааны байгууллагад илтгэх.

25.2.Энэ хуулийн 25.1.2, 25.1.3, 25.1.4-т заасан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, түүнд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын эрх бүхий алба хаагч болон холбогдох этгээд гарын үсэг зурна.

26 дугаар зүйл.Гал түймрийн гамшиг

26.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага гал түймэр гарсан тухай анхны дуудлагаар хүрэлцэн очиж гал унтраах дүрмийн дагуу ажиллана.

26.2.Гал түймэр өргөжиж энэ хуулийн 3.1.2-т заасан нөхцөл байдал бий болсныг гал унтраах удирдагч зохих журмын дагуу тодорхойлж энэ талаар тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Иргэний хамгаалалтын штабад нэн даруй мэдэгдэнэ. Энэ журмыг Гал түймэртэй тэмцэх газар иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр батална.

26.3.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн З-т заасан журмын дагуу ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага бусад мэргэжлийн албадын хамт оролцоно/Эдгээр хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

27 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

27.1.Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эрх бүхий бусад байгууллага, Засаг дарга нар тус тусын эрх хэмжээний хүрээнд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

27.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавина.

27.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын нийт алба хаагчийн үйл ажиллагаанд, гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын дарга, захирагч нь тухайн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажилд дотоодын хяналт тавьж, хууль тогтоомж зөрчих явдлыг урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авна.

28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛУЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/Энэ хуулинд 2003 оны 1 дүгээр сарын 2-ны, 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав./



1 Монгол Улсын Үндсэн хууль."Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 1992 оны ¹ 1-д нийтлэгдсэн.

2 Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 1996 оны ¹ 12-т нийтлэгдсэн.

Гамшгаас хамгаалах тухай хууль

2010 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Пүрэвцэрэн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж

2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход гамшгаас хамгаалах алба, бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд үйлчилнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “гамшгаас хамгаалах” гэж гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээг;

4.1.2. “гамшиг” гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.3. “аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг;

4.1.4.техникийн холбогдолтой осолгэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэргийг;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

4.1.5. гамшгийн эрсдэл” гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;

4.1.6. ”гамшгийн эмзэг байдал” гэж гамшгийн болзошгүй аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэргийг;

4.1.7. “гамшгийн нөөц” гэж улс, аймаг, нийслэл болон бүх шатны гамшгаас хамгаалах алба, тэдгээрийн штаб, аврах анги, отряд, салбар, нэгж, мэргэжлийн анги дахь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгахад зориулагдсан, байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүнс, хувцас, бусад материал, техник, газрын тосны бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл, мөнгөн хөрөнгө зэргийг /Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орж, 2007 оны 7 дугаар сарын 45-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;

4.1.8. ”гамшгаас хамгаалах дайчилгаа” гэж гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийг ашиглах үйл ажиллагааг;

4.1.9. ”урьдчилан сэргийлэх” гэж гамшгийн аюул, болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;

4.1.10. “гамшгийн хор уршиг” гэж гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчин бохирдсон зэргээс улс, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амд учирсан нийт хохирлыг;

4.1.11. ”гамшгийн голомт” гэж гамшгийн улмаас хязгаарлалт тогтоон аврах, хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;

4.1.12. ”гамшгийн тухай зарлан мэдээлэл” гэж хүн амд гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэхийг;

4.1.13. ”нэрвэгдэгсэд” гэж гамшгийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирогчдыг.

4.1.14. “онцгой байдал” гэж гамшгаас хамгаалах арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг онцгой ажиллагаа явуулж байгаа нөхцлийг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.15. “аврах ажиллагаа” гэж гамшгийн аюулын үед хүн, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрж хайх, аврах, гал түймрийн шаталтыг зогсоох, унтраах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн голомтоос гаргах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.16. “гамшгаас хамгаалах улсын хяналт” гэж гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар, норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавихыг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.17. “аврагч” гэж аврах ажиллагааны арга технологийг эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, аврах болон мэргэжлийн ангид ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчийг.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндсэн зарчим

5.1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчмыг удирдлага болгоно:

5.1.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах;

5.1.2. гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, байгаль, цаг уурын нөхцөл, үйлдвэрлэл, технологийн онцлог, гамшгийн бодит аюулын хэр хэмжээг харгалзан үзэх;

5.1.3. гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах арга хэмжээг иж бүрнээр хэрэгжүүлэх;

5.1.4. гамшгаас хамгаалах үйл ажиллагааг өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан зохион байгуулах;

5.1.5. төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хүч оролцоог уялдуулан зохицуулах.

6 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны ил

тод байдлыг хангах

6.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаа, гамшиг, түүний аюул, хор уршиг, үр дагаврын тухай мэдээлэл нь хуульд өөрөөр заагаагүй бол нийтэд нээлттэй, ил тод байна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн тухай хүн амд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр цаг тухайд нь үнэн зөв мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах сургалт

7.1. Гамшгаас хамгаалах сургалтын зорилт нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд байгууллага, алба, албан тушаалтан, иргэдийг сургаж, дадлагажуулахад оршино.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2. Гамшгаас хамгаалах сургалтыг удирдах албан тушаалтны; аврах анги, отряд, салбар, мэргэжлийн ангийн; оюутан, сурагчдын; ажилтны; бусад иргэний гэсэн ангиллаар явуулна.

7.3. Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь байгууллага, албан тушаалтан хариуцаж зохион байгуулна:

7.3.1. онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, уг байгууллагын харьяа нэгж болон аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүний сургалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3.2. сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн дарга, дүйцүүлэх алба хааж байгаа иргэдийн сургалтыг аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албаны дарга, штаб;

7.3.3. сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах албаны бүрэлдэхүүн, ажилтны сургалтыг тухайн сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;

7.3.4. аврах анги, отряд, салбарын бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн сургалтыг тухайн анги, отряд, салбар, мэргэжлийн ангийн удирдлага;

7.3.5. оюутан, сурагчдын гамшгаас хамгаалах боловсрол олгох сургалтыг тухайн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

7.3.6. бусад иргэний сургалтыг тухайн баг, хорооны Засаг дарга.

7.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, аврах анги, отряд, салбар, мэргэжлийн анги, оюутан сурагчид, ажилтан, бусад иргэний сургалтыг жил бүр, улс, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах албаны удирдах албан тушаалтны сургалтыг 2 жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж явуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гамшгаас хамгаалах бэлэн байдал

8 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэг

8.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба, төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага нь гамшгаас хамгаалах бэлэн байдал /цаашид “бэлэн байдал” гэх/-ын дараахь зэрэгтэй байна:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.1.1. өдөр тутмын бэлэн байдал;

8.1.2. өндөржүүлсэн бэлэн байдал;

8.1.3. бүх нийтийн бэлэн байдал.

8.2. Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.2.1. нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн онцлогтой нийцүүлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мөрдөх;

8.2.2. харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийг ажиллуулахад бэлэн байлгах, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;

8.2.3. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

8.2.4. аврах анги, отряд, салбар болон мэргэжлийн ангийг хүн, техник, материал хэрэгслээр хангаж, бэлэн байдлыг дээшлүүлэх;

8.2.5. гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэлийг зохион байгуулах;

8.2.6. гамшгийн нөөц бүрдүүлэх;

8.2.7. гамшгийн аюул үүссэн буюу үүсч болзошгүй байдалтай холбогдуулан төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлж болно. Ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.3.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.3.1. зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;

8.3.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, штабын бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах;

8.3.3. удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд оруулах;

8.3.4. мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх;

8.3.5. хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, удирдлага, штаб, аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлага явуулах;

8.3.6. хорио цээрийн дэглэм тогтоох;

8.3.7. гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх.

8.4. Бүх нийтийн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.4.1. харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

8.4.2. онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлнэ.

9 дүгээр зүйл. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

9.1. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг дэс дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

9.2. Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

9.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

9.4. Бэлэн байдлын зэрэгт төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шат дараалж, эсхүл шууд шилжүүлнэ.

9.5. Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг дараахь байдлаар гаргана:

9.5.1. сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга;

9.5.2. хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

9.5.3. аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед Засгийн газар.

9.6. Энэ хуулийн 9.5.2, 9.5.3-т заасан шийдвэрийг доод шатны Засаг даргын санал болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн гаргана.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.7. Санал, дүгнэлтэд нутаг дэвсгэрээр дамжин тархсан, бүс нутгийг хамарсан, хамарч болзошгүй гамшгийн цагийн байдлын үнэлгээ, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэл, шийдвэрийн төслийг хавсаргана.

9.8. Гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүч хэрэгсэл дайчлан гаргаж, хүн ам, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж болно. Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

9.9. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд зэвсэгт хүчнийг татан оролцуулах шийдвэр гаргана.

9.10. Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын үед нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн алба, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно.

9.11. Энэ хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй болсон гамшгийн хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор онц байдал тогтоох асуудлыг Онц байдлын тухай2 хуулиар зохицуулна.

10 дугаар зүйл. Гамшиг болсон нутгийн заагийг тогтоох

10.1. Гамшиг болсон нутгийн заагийг дор дурьдсанаар тогтооно:

10.1.1. сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх гамшиг болсон нутгийн заагийг тухайн сум, дүүргийн Засаг дарга;

10.1.2. хоёроос дээш сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх гамшиг болсон нутгийн заагийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

10.1.3. аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан гамшиг болсон нутгийн заагийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах тухай мэдээлэл солилцох,

зарлан мэдээлэх

11.1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэх тусгай хэрэглээний харилцаа холбооны сүлжээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, салбар, нэгж хүртэл зохион байгуулан ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд энэ зориулалтаар улс хоорондын харилцаа холбооны сүлжээг ашиглана.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.2. Гамшгийн аюулын тухай мэдээ, мэдээллийг цуглуулах, удирдлагын шийдвэрийг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, салбар, нэгжид хүргэх, түүнчлэн улс хооронд харилцан мэдээлэл солилцоход харилцаа холбооны сүлжээг ашиглаж болно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.3. Гамшгийн аюулын тухай мэдээ, мэдээлэл, зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг тусгай хэрэглээний болон харилцаа холбоо, мэдээллийн байгууллагын сүлжээгээр дамжуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.4. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг харилцаа холбоо, мэдээллийн байгууллагууд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.5. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журмыг Засгийн газар тогтооно.

11.6. Гамшгийн голомтод ажиллаж байгаа шуурхай бүлэгтэй холбоо тогтоох, мэдээлэл солилцох асуудлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12 дугаар зүйл. Гамшгийн үнэлгээ

12.1. Гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын томилсон ажлын хэсэг хийнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.2. Үнэлгээ хийх аргачлал, журмыг Засгийн газар тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Гамшгаас хамгаалах арга хэмжээний зохион

байгуулалт, удирдлага

13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах арга хэмжээний зохион

байгуулалт

13.1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн зарчмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна.

13.2. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс нь орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна. Суманд онцгой байдлын асуудал хариуцсан орон тооны бус штаб ажиллана.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд орон тооны бус алба, мэргэжлийн анги байна.

13.4. Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх анхан шатны нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага, баг, хороо байна.

14 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах удирдлагын зохион байгуулалт

14.1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга удирдан зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14.2. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад гамшгаас хамгаалах арга хэмжээг хариуцан зохион байгуулна.

15 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны байгууллага

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас баталсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.3. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг Ерөнхий сайд батална.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.5. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа салбар, нэгжийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр нутаг дэвсгэр, байгаль, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.6. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.7. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах алба, түүний удирдлага

16.1. Гамшгаас хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн дагуу тодорхой үүрэг хүлээх улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны орон тооны бус алба байгуулна.

16.2. Гамшгаас хамгаалах улсын албыг төрийн захиргааны холбогдох байгууллагыг түшиглэн Засгийн газар; аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах албыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагыг түшиглэн тухайн шатны Засаг дарга тус тус байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.3. Гамшгаас хамгаалах улсын албаны дарга нь тухайн төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны албаны дарга нь тухайн шатны холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын дарга тус тус байна.

17 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах улсын алба

17.1. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг уялдуулан зохицуулах зорилгоор төрийн захиргааны холбогдох байгууллагыг түшиглүүлэн гамшгаас хамгаалах дараахь орон тооны бус улсын алба байна:

17.1.1. Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх алба;

17.1.2. Эрүүл мэндийн алба;

17.1.3. Хүнс, хөдөө аж ахуйн алба;

17.1.4. Түлш, эрчим хүчний алба;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.1.5. Хэв журам сахиулах алба;

17.1.6. Сурталчилгааны алба;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.1.7. Мэдээлэл, харилцаа, холбооны алба;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.1.8. Цацрагийн аюулаас хамгаалах алба.

17.1.9. Зам, тээврийн алба;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.1.10. Барилга, хот байгуулалтын алба;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.1.11. Мэргэжлийн хяналтын алба.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.2. Шаардлагатай гэж үзвэл Засгийн газарын шийдвэрээр гамшгаас хамгаалах улсын албыг шинээр байгуулж, татан буулгаж болно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хулиар өөрчлөлт орсон/

18 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах улсын албаны нийтлэг

чиг үүрэг

18.1. Гамшгаас хамгаалах улсын алба нь дараахь нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1. эрхэлсэн салбарынхаа хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

18.1.2. гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагаас гамшгаас хамгаалах асуудлаар гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хангах;

18.1.3. салбарынхаа онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах албаны удирдлага, штаб, мэргэжлийн ангийг байгуулах, тэдгээрийн сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах;

18.1.4. гамшгийн үед эрхэлсэн салбарын тогтвортой ажиллагааг хангах;

18.1.5. эрхэлсэн салбарынхаа зарлан мэдээллийн системийг байнгын бэлэн байдалд байлгах;

18.1.6. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд татан оролцуулах техник, материал хэрэгсэл зэрэг тухайн албанд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, бэлэн байлгах;

18.1.7. аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албыг тухайн чиглэлийн мэргэжлийн удирдлагаар хангах;

18.1.8. гамшгийн цагийн байдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх, мэргэжлийн туслалцаа авах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.1.9. гамшгийн голомтод ажиллах шуурхай штабын бүрэлдэхүүнд эрхэлсэн салбараасаа мэргэжлийн хүмүүсийг шаардагдах техник, материал хэрэгслийн хамт татан оролцуулах;

18.1.10. гамшигтай холбогдуулж хуваарилагдсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

18.1.11. гамшгийн үеийн хохирлын үнэлгээ хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;

18.1.12. гамшгийн тухай мэдээ, тайлан гаргах.

19 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдах

шуурхай бүлэг

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдах шуурхай бүлэг /цаашид “шуурхай бүлэг” гэх/ нь гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.2. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр томилж ажиллуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.3. Шуурхай бүлгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь штабын хуралдаан бөгөөд гишүүдийн олонхийн санал дээр үндэслэн штабын дарга шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.4. Шуурхай бүлгээс гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.5. Шуурхай бүлгийн үйл ажиллагааг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

20 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл

20.1. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги болон сайн дурынхан байна.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.2. Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 16-60 хүртэлх насны эрэгтэй, 16-55 хүртэлх насны эмэгтэйчүүдээс бүрдүүлэн байгуулна. Энэ заалтад цэргийн алба хаагч, тахир дутуу хүн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүмүүс хамаарахгүй.

21 дүгээр зүйл. Аврах анги, отряд, салбар

21.1. Аврах анги нь улсын болон орон нутгийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод ажиллаж байгаа орон нутгийн хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд шуурхай шилжин байрлаж эрэн хайх, аврах ажлыг зохих журмын дагуу явуулах, нэрвэгдэгсдэд бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх, тэднийг аюулгүй газарт зөөвөрлөн гаргах, эд хөрөнгийг нь хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

21.2. Аврах отряд, салбар нь орон нутагт гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүний голомтод аврах үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулах үүрэг гүйцэтгэнэ.

21.3. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь байгууллагын харьяа нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батална.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Гамшгаас хамгаалах талаархи төрийн

захиргааны байгууллага, албан тушаалтны

бүрэн эрх

22 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

22.1. Засгийн газар нь гамшгаас хамгаалах талаар хууль тогтоомжид зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1. Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого хөтөлбөрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

22.1.2. гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг батлах.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23.1.1. гамшгаас хамгаалах талаар баримтлах төрийн бодлогын үндсийг боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд чиглүүлэн удирдах;

23.1.2. гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газарт оруулан батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

23.1.3. гамшгийн үед хүч хэрэгслийг дайчлан гаргах, энэ хуулийн 9.5.3-т заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулах;

23.1.4. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс болон бараа, материал, тоног төхөөрөмжийг улсын нөөцөөс гаргах асуудлыг Засгийн газарт оруулах;

23.1.5. улсын болон гамшгаас хамгаалах нөөцийг зохих журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.1.6. гамшгийн цагийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлж байх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.2. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах, шуурхай зохион байгуулах үүрэгтэй комисс ажиллуулж болно. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24.1. Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1. гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

24.1.2. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах хүрээнд төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, улсын албаны хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

24.1.3. Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

24.1.4. төрийн болон нутгийн захиргаа, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, харьяа салбар нэгждээ гамшгийн нөөц бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, нөхөн сэлбэх;

24.1.5. гамшгаас хамгаалах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;

24.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах;

24.1.7. гамшгаас хамгаалах арга хэмжээнд шаардагдах мэдээ, тайланг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, улсын болон аймаг, нийслэлийн албанаас гаргуулж авах, гамшгийн мэдээллийн сан байгуулах;

24.1.8. Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр захиран зарцуулах гамшгийн нөөц болон гадаад орон, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээс үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг нэрвэгдэгсдэд хуваарилж олгох ажлыг хариуцаж зохион байгуулах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24.1.9. аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх;

24.1.10. гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.11. гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэглэж байгаа практикийг судалж нэгтгэн, түүнийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад оруулах;

24.1.12. гамшгаас хамгаалах асуудлаар гадаад орны болон олон улсын холбогдох байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

24.1.13. гамшгаас хамгаалах асуудлаар төрийн бус байгууллагатай харилцах;

24.1.14. гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

24.1.15. бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2005 оны 1 дүгэр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны байгууллагын даргын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.1. улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.2. гамшгийн цагийн байдлын талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдад шуурхай мэдээлэх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/

25.1.3. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гамшгаас хамгаалах улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны албаны гүйцэтгэх үүргийг тодорхойлох;

25.1.4. Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.5. гамшгийн аюулын тухай хүн амд зарлан мэдээлэх болон удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;

25.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээнд хүн амыг сургаж бэлтгэх, гамшгийн үед хэрэглэх нөөцийг бүрдүүлэх, нөхөн сэлбэх үйл ажиллагаанд хяналт тавих;

25.1.7. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын батлагдсан төсвийг зохих журмын дагуу захиран зарцуулах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.8. байгууллагаа дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

25.1.9. батлагдсан төсөв болон асуудал эрхэлсэн сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/

25.1.10. гамшгийн аюулаас хамгаалахтай холбогдсон журам, заавар батлах;

25.1.11. онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын газар, хэлтэс, харьяа нэгжийн удирдлага болон бусад ажилтныг томилох, чөлөөлөх, цол олгох;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.12. бусад бүрэн эрх.

25.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга бүрэн эрхийнхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.3. Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг

даргын бүрэн эрх

26.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1. нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх;

26.1.2. хуульд заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх;

26.1.3. нутаг дэвсгэрийн онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангиудыг байгуулж, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох;

26.1.4. гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;

26.1.5. гамшгийн цагийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх, тэднээс мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга, туслалцаа авах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

26.1.6. гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах;

26.1.7. гамшгийн үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах;

26.1.8. аврах анги, отряд, салбар, алба, мэргэжлийн ангийг ажлаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

26.1.9. харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийг байнгын бэлэн байдалд байлгах;

26.1.10. гамшгийн үеийн хохирлын үнэлгээ хийлгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;

26.1.11. гамшгийн тухай мэдээ, мэдээллийг дээд шатны байгууллагад цаг хугацаанд нь шуурхай мэдээлэх;

26.1.12. бусад бүрэн эрх.

26.2. Баг, хорооны Засаг дарга энэ зүйлийн 1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээнд хамаарах хэсгийг хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Гамшгаас хамгаалах талаар аж ахуйн нэгж,

байгууллага, иргэний хүлээх үүрэг

27 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

27.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь харяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

27.1.1. гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;

27.1.2. үйл ажиллагааныхаа онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, алба, мэргэжлийн анги байгуулах;

27.1.3. мэргэжлийн ангийг шаардагдах техник, материал хэрэгслээр хангах;

27.1.4. мэргэжлийн анги болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;

27.1.5. гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

27.1.6. гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ хийлгэх;

27.1.7. гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах;

27.1.8. өөрийн онцлогт тохируулж энэ хуулийн 27.1.2-т заасан гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангиар гамшгийн үед үүрэг гүйцэтгүүлэх;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

27.1.9. гамшгийн тухай мэдээг холбогдох дээд шатны байгууллагад шуурхай хүргэх.

27.1.10. гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг холбоо болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй шуурхай дамжуулж, олон нийтэд хүргэх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

28 дугаар зүйл. Иргэний хүлээх үүрэг

28.1. Монгол Улсын иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

28.1.1. гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

28.1.2. гамшгаас хамгаалахтай холбогдсон сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамрагдах;

28.1.3. ахуй амьдрал, өдөр тутмын хөдөлмөрийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг сахин биелүүлэх, үйлдвэрлэл, технологийн сахилга, экологийн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихгүй байх;

28.1.4. гамшгаас хамгаалах зарлан мэдээлэх дохионууд, тэдгээрийн дагуу ажиллах журмыг мэдэх, өөрийгөө хамгаалах аргыг эзэмших;

28.1.5. гамшгийн үед нэрвэгдсэн хүмүүст туслах, эд хөрөнгийг хамгаалах ажилд оролцох;

28.1.6. гамшгийн аюулаас хамгаалах зориулалттай нийтийн болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ашиглаж сурах;

28.1.7. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд тогтоосон журмын дагуу оролцох;

28.1.8. гамшгийн тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч,

түүний эрх зүйн байдал

/Энэ бүлгийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж болон аймаг, нийслэл, дүүргийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчаар Төрийн албаны тухай3 хуульд заасан шаардлага, гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг авч ажиллуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29.3. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нь төрийн албанд анх орохдоо “Монгол Улсын иргэн би онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая. Би энэ тангарагаас няцваас холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

29.4. Энэ хуулийн 29.3-т заасан тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

30 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын

албан хаагчийн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

30.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

30.1.1. гамшгийн үед ажиллах, сургалт, дадлагад оролцох, жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ хоол хүнс, тусгай зориулалтын хувцас, аврах ажлын багаж, техник, материал, өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангагдах;

30.1.2. гамшгийн хор уршгийг арилгахын тулд тухайн объектод саадгүй нэвтрэх;

30.1.3. аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд оролцох үедээ гэмтэл, бэртэл авсан, өвчилсөн тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх.

30.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь тогтоосон журмаар үйлдсэн үнэмлэхтэй байна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын

албан хаагчийн үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараахь үүргийг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31.1.1. гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд бэлэн байх;

31.1.2. гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохих журам, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэрэгжүүлэх;

31.1.3. гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцож байгаа байгууллага, албан тушаалтан, иргэнд зааварчилгаа өгч мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

31.1.4. онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч сахилгын дүрмийг чанд мөрдөх.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн сахилгын дүрмийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн цол, дүрэмт хувцас, ялгах тэмдэг

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нь ажил, мэргэжлийн онцлогт тохирсон цол, ялгах тэмдэг бүхий дүрэмт хувцас хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай алба хаагч ахлагч нь шадар түрүүч, тэргүүн түрүүч, дээд түрүүч, офицер нь шадар дэслэгч, тэргүүн дэслэгч, дээд дэслэгч, шадар ахмад, тэргүүн ахмад, дээд ахмад, комиссар, тэргүүн комиссар гэсэн цолтой байна.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

32.3. Энэ зүйлийн 1-д заасан цол олгох журам болон дүрэмт хувцасны загварыг Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн алба хаах журмыг асуудал эрхэлсэн сайд батална.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, түүний албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь албаны бус цагаар, өөр орон нутагт иргэд, байгууллагын хүсэлтээр гамшгийн үед хууль ёсны үйл ажиллагаа явуулсан бол албан үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага түүний албан хаагчийн хууль ёсны шаардлагыг иргэд, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.3. Гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин өсгөж олгоно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн, шөнийн ээлжинд ажилласан, гамшгаас хамгаалах сургалт, дадлагад оролцсон, бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн хүнс, материалын зардлыг төр хариуцна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.5. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь мэргэжлийн зэрэгтэй байна. Мэргэжлийн зэрэг олгох журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.6. Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.7. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэх үед эрүүл мэнд нь хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгоно:

33.7.1. хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

33.7.2. хиймэл эрхтэн хийлгэсэн тохиолдолд түүний зардал;

33.7.3. амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж.

/Дээрхи 33.7 дахь хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/

33.8. Энэ хуулийн 33.7.1-д заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.9. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.10. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн ажилдаа ирэх, буцах болон байгууллагын гадна албан үүргээ биелүүлэхийг албаны үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.11. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчид цалин, хөлс олгох журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.12. Аврах ажиллагаанд оролцдог албан хаагч дараахь нэмэлт хөнгөлөлт, урамшууллыг эдэлнэ:

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.12.1. аврах ажиллагаа явуулсны төлөө урамшуулал авах. Урамшуулал олгох журмыг Сангийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар тогтооно;

33.12.2. алба хаасан хугацааг нь тогтооход ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох;

33.12.3. жил бүр ажлын 20 өдрийн ээлжийн амралт эдлэх;

33.12.4. алба хаасан таван жил тутамд 3 өдрийн нэмэгдэл амралт эдлэх;

33.12.5. гамшгийн голомтод ажилласан тохиолдолд эмнэлгийн үзлэгт хамрагдаж, шаардлагатай бол нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх;

33.12.6. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцах.

33.13. Энэ хуульд зааснаас бусад хөнгөлөлт, урамшууллын төрөл, хэмжээг Засгийн газар тогтоож болно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

34 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

34.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

34.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага албан хаагчаас бусад иргэн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажил гүйцэтгэх, сургалтад оролцох үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчийн нэгэн адилаар тэтгэмж олгоно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

долдугаар бYЛЭГ

Бусад зүйл

35 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт

35.1. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, аж ахуйн нэгж, байгууллага зардлаа өөрөө хариуцна.

35.2. Гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулахад гарах зардлыг төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд төр хариуцна. Бусад аж ахуйн нэгж, байгууллагын хувьд гамшигтай холбогдсон зардлаа өөрөө хариуцна.

35.3. Гамшгийн голомтод ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн ажилтанд үндсэн цалинг, бусад иргэнд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний олговор олгоно.

36 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж

зөрчигчид хүлээлгэх хариуцлага

36.1. Гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

36.1.1. энэ хуулийн 7.3.2-7.3.6-д заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;

36.1.2. энэ хуулийн 11.3, 11.4-д заасныг зөрчсөн байгууллагыг 150000-250000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгох;

36.1.3. энэ хуулийн 18, 26, 27, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-25000 хүртэл төгрөгөөр торгох.

36.2. Гамшгийн хор уршгийг арилгах явцад хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан гэм буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

36.3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан ногдуулна.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР



2 Онц байдлын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 1 дүгээрт нийтлэгдсэн

3 Төрийн албаны тухай –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн

Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль

2010 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Пүрэвцэрэн

ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь ой, хээрийг түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх, унтраах, учирсан хохирлыг арилгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Ой, хээрийг түймрээс хамгаалах талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

З дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Засгийн газар ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ой, хээрийг түймрээс хамгаалах талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

2/ түймэртэй тэмцэхэд шаардагдах техник хэрэгсэл болон бусад зүйлийн нормативыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний онцлогтой уялдуулан тогтоож мөрдүүлэх;

3/түймрийн үед хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах журмыг батлах;

4/ ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож буй иргэдийн хангамж, тэдгээрийн заавал эзэмшсэн байх зүйлийн жагсаалтыг батлах;

5/түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, экологийн тэнцлийг хангах зорилгоор газар, ой, ургамал, амьтны баялгийг ашиглах хэмжээг хязгаарлах, зогсоох;

6/хуульд заасан бусад бүрэн эрх.

4 дүгээр зүйл.Төрийн байгууллагуудын бүрэн эрх

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;

2/ түймрээс сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;

3/ онцгой болон хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, шороон болон халз зурвас гаргах зэрэг түймрээс хамгалах арга хэмжээний улсын захиалга өгч мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;

4/түймрээс учирсан хохирлын хэмжээг тогтоолгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгүүлэх, үр дүнг тооцож, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

5/түймрийн аюултай үед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын дэглэмдээ нийцүүлэн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох эрхийг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд олгох;

6/цаг агаарын болон түймрийн цагийн байдлын тухай мэдээллээр холбогдох байгууллага, хүн амыг хангах;

7/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/энэ хуулийн З дугаар зүйлийн 3-т заасан журмын дагуу дайчилгаа явуулж, түймрийг унтраах арга хэмжээ авах;

2/иргэдийг түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх, унтраах арга ажиллагаанд сургах, нэгдсэн сургалт зохион байгуулах.

3.Гал түймэртэй тэмцэх байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/:

1/ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

2/түймрээс сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох;

3/онцгой болон хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, шороон болон халз зурвас гаргах зэрэг түймрээс хамгаалах арга хэмжээний улсын захиалга өгч мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

4/түймрийн шалтгаан, нөхцөл болон хохирлыг тогтоох.

5 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөө, төсөв баталж, биелэлтэд хяналт тавина.

6 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг,баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн Засаг дарга ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгах, багаж хэрэгсэл, хүнс, бусад зүйлийн байнгын нөөцийг Засгийн газраас тогтоосон нормативын дагуу бий болгон сэлгэж байх;

2/иргэдийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх, амь бие, эд хөрөнгөө хамгаалах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах ажил зохион байгуулах;

3/хилийн цэргийн анги, салбартай хамтран улсын хилийн дагуух зурвасыг бий болгох, тэдгээрийг байнга сэргээх, цурав татах, ойн цэвэрлэгээ хийх;

4/түймэр гарсан үед бүрэн эрхийнхээ хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;

5/түймрийн хохирлыг арилгах арга хэмжээ авах, энэ зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллуулах /Энэ заалтаас 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиарүг хассан/.

2.Сум, дүүргийн Засаг дарга ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4, 5-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгах;

2/төмөр зам, хот хоорондын зам, иргэдийн өвөлжөө, хаваржаанд түймрийн хамгаалалтын зурвас хийлгэж , хүлээн авах;

3/нутаг дэвсгэртээ түймрийн аюултай үед эргүүл, харуул ажиллуулах;

4/түймэртэй тэмцэхэд дайчлах хүн хүч, тээврийн хэрэгслийн тоо хэмжээ, дайчилгааны дэс дараалал, хуваарийг түймрийн аюултай үеэс өмнө жил бүр гаргаж мөрдүүлэх;

5/ ой, хээр аялах, жуулчлах, зугаалах, ан агнах, бугын эвэр түүх, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд байнгын хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд дээрх үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох.

З.Баг, хорооны Засаг дарга ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/түймрээс хамгаалах сурталчилгааг хүн бүрт хүргэж түймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах;

2/түймэртэй тэмцэх ажлыг нэн даруй зохион байгуулах, хүн хүч, техник хэрэгслийг дайчлах, түймэр гарсан тухай болон түймрийг унтраах ажлын явцыг дээд шатны Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад шуурхай мэдээлэх;

3/нутаг дэвсгэрээ айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилан хариуцуулж хяналт тавиулах;

4/ түймрийн шалтгаан, гаргасан этгээд, хохирлыг тогтооход эрх бүхий байгууллагад дэмжлэг үзүүлэх.

7 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

1.Иргэн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/түймрийн аюултай үед түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах;

2/гэр, байшин, бэлтгэсэн өвс, худаг, малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх;

3/айл өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах;

4/түймрээс амь бие, эд хөрөнгөө хамгаалах, түймэртэй тэмцэх арга ажиллагааг эзэмшсэн байх, үр хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах;

5/түймрийн аюултай үед эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагуур болон бусад гал үүсгэгчтэй явуулахгүй байх;

6/айл өрх бүр түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх;

7/гарсан түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээ авч Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх.

2.Аж ахуйн нэгж, байгууллага түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэхэд хүн хүч, тээврийн болон бусад хэрэгслийг гаргаж өгөх;

2/ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх ажлыг үйл ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулах;

3/ой, хээрт мод бэлтгэх, эрэл, хайгуул, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэхдээ хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл авсан байх, түймрийн аюултай үед дээрх болон аялал, зугаалга зэрэг үйл ажиллагаа явуулахдаа сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч, түймэр гаргахгүй байх баталгаа өгөх;

4/галын аюултай бодис, шатах, тослох материалыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах журам, горимыг чанд мөрдөх;

5/бүх төрлийн тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, ажилд гаргахдаа шалгаж байх;

6/түймрийн тухай мэдээ авсан, илрүүлсэн тохиолдолд өөрийн хүч хэрэгслэлээр түймэр унтраах арга хэмжээ авч, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд шуурхай мэдээлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

8 дугаар зүйл.Түймрийн шалтгаан, гаргасан этгээд, учирсан хохирлыг тогтоох

1.Ой, хээрийн түймэр гарсан шалтгаан, буруутай этгээдийг тогтоох ажлыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ.

2.Түймрээс учирсан хохирлыг зохих шатны Засаг даргын ажлын хэсэг түймэр унтарснаас хойш ЗО хоногт багтаан тогтооно.

3.Ой, хээрийн түймрийн хор уршигт экологийн болон эд материалын хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан шууд болон шууд бус зардлыг оруулан тооцно.

4.Түймрийн хохирлыг тооцох журмыг Засгийн газар тогтооно.

9 дүгээр зүйл.Түймрийн мэдээ, тайлан

1.Бүх шатны Засаг дарга түймрийн цагийн байдлын тухай мэдээг дээд шатны Засаг дарга болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өдөр тутам шуурхай мэдээлнэ.

2.Түймрийн талаархи мэдээ, тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хагас, бүтэн жилээр гаргаж иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгнө.

1О дугаар зүйл.Ой, хээрийн түймэртэй тэмцэх дайчилгааг зохион байгуулах

1.Бүх шатны Засаг дарга хүн хүч, техник хэрэгслийг дайчлан нутаг дэвсгэртээ гарсан түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах бөгөөд түүнтэй холбогдсон Засаг даргын шаардлагыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.

2.Түймэртэй тэмцэх дайчилгаанд 16 нас хүрээгүй хүн, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хүн, тахир дутуу болон архаг өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүн, байнгын тасралтгүй ажиллагаатай /эмнэлэг, холбоо зэрэг/ газрын ээлжийн ажилтан хамрагдахгүй.

3.Улсын хил, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр дамжсан орон нутгийн хүчээр унтраах боломжгүй түймэртэй тэмцэхэд цэргийн албан хаагч, цагдаагийн байгууллагын ажилтныг оролцуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

4.Түймэртэй тэмцэх ажилд дайчлагдсан иргэдийг хоол хүнс, бусад хангамж, тээврийн хэрэгсэл, багаж, шатахуунаар хангах асуудлыг дайчилгаа зохион байгуулж буй төрийн байгууллага, албан тушаалтан хариуцна.

11 дүгээр зүйл.Түймэр унтраах ажилд дайчлагдсан иргэн, төрийн албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа

1.Түймэр унтраах ажилд дайчлагдсан иргэн, төрийн албан хаагч түймэртэй тэмцэх иргэний журамт болон албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд буюу ар гэрт нь дараахь тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, зардлыг олгоно:

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү;

2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү;

3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хохирогчийн авч байсан цалингийн зөрүү;

4/ хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал.

2.Ой, хээрийн түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан иргэн, төрийн албан хаагчийн оршуулгын зардлыг төр хариуцна.

3.Ой, хээрийн түймэрт дайчлагдсан иргэн, төрийн албан хаагч түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан тохиолдолд түүний ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлж болно.Тусламжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

12 дугаар зүйл.Санхүүжилт

1.Түймрээс хамгаалах арга хэмжээний зардлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг жил бүрийн төсөвтөө тусгана.

2.Ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, түймэр гарсан шалтгааныг тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.

3.Түймрийн хор уршиг, хөнөөл ихэссэн үед энэ хуулийн З дугаар зүйлийн З-т заасан журмын дагуу дайчилгаа явуулахад гарсан зардлыг Засгийн газраас санхүүжүүлж болно.

13 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2.Шүүгч, иргэний хамгаалалтын хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 7; 2 дахь хэсгийн 1-6-д заасан үүрэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 1ООО-5ОООО төгрөгөөр, албан тушаалтныг ЗОООО-6ОООО төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 15ОООО-25ОООО төгрөгөөр торгох;

2/түймрийг унтраах, учирсан хохирлыг арилгахад төрөөс олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг ЗОООО-6ОООО төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 15ОООО-25ОООО төгрөгөөр торгох.

3. Ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэхтэй холбогдсон үүргээ биелүүлээгүй Засаг даргад Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага ногдуулна.

14 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

/1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулийн өөрчлөлтийг тусгав./

Цөмийн энергийн тухай хууль

2010 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Пүрэвцэрэн


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 07 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж

2.1.Цөмийн энергийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг Эрчим хүчний тухай хуулийн[2] холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“цөмийн энерги” гэж цөмийн хуваагдал болон цөмийн хувирлын дүнд үүссэн энергийг;

3.1.2.“цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах” гэж цөмийн энергийг цөмийн зэвсгээс бусад салбарт ашиглахыг;

3.1.3.“цөмийн болон цацрагийн аюулгүй байдал” гэж хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цөмийн төхөөрөмж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангасныг;

3.1.4.“цацраг идэвхт ашигт малтмал” гэж Ашигт малтмалын тухай хуулийн[3] 4.1.2-т заасан уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг;

3.1.5.“цөмийн бодис” гэж цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг;

3.1.6.“цөмийн төхөөрөмж” гэж цөмийн түлш бэлтгэх үйлдвэр, цөмийн болон судалгааны реактор, цөмийн эрчим хүчний эх үүсвэр, цөмийн түлш болон ашигласан түлш хадгалах байгууламж, баяжуулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэрийг;

3.1.7.“ионжуулагч цацраг” гэж шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацрагийг;

3.1.8.“цөмийн эрчим хүчний нөөц” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.21-д заасныг;

3.1.9.“цөмийн эрчим хүч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.22-т заасныг;

3.1.10.“цөмийн эрчим хүчний эх үүсвэр” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.23-т заасныг;

3.1.11.“цөмийн түлш” гэж цөмийн энерги гаргаж авахад хэрэглэгддэг материалыг;

3.1.12.“цөмийн материал гэж цөмийн реактор болон цөмийн зэвсэгт ашиглагддаг материалыг;

3.1.13.“цацрагийн үүсгүүр” гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг;

3.1.14.“цөмийн түлшний материал” гэж цөмийн хуваагдлын дүнд их хэмжээний энерги үүсгэх цөмийн бодисыг;

3.1.15.“цөмийн эх үүсвэр материал” гэж цөмийн түлшний материалыг гарган авах уран, торийн хүдэр, газрын ховор элемент зэрэг түүхий эд материалыг;

3.1.16.“цацраг идэвхт хаягдал” гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг;

3.1.17.“шар нунтаг” гэж ураны хүдрийг боловсруулах үйл ажиллагааны явцад завсрын шатанд үүсэх ураны ислийг;

3.1.18.“биет хамгаалалт” гэж Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай Венийн конвенцийн дагуу цөмийн материал болон цөмийн төхөөрөмж рүү зөвшөөрөлгүй этгээд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ буюу зохион байгуулалтын нэгдсэн системийг;

3.1.19.“шарлага” гэж цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс хүнд үзүүлэх нөлөөллийг;

3.1.20.“мэргэжлийн шарлага” гэж ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг;

3.1.21.“тун” гэж ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог цацрагийн шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүнийг;

3.1.22.цацраг идэвхт хаягдал булшлах” гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг.

4 дүгээр зүйл.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги

ашиглах үйл ажиллагаанд баримтлах зарчим

4.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх;

4.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх;

4.1.3.олон улсын гэрээнд заасны дагуу зөвхөн энхийн зорилгоор явуулах;

4.1.4.олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх;

4.1.5.хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах.

5 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын өмчлөл болон цацраг

идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд

оролцох төрийн оролцоо

5.1.Монгол Улсын газрын хэвлийд оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмал төрийн өмч мөн.

5.2.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.

5.3.Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т зааснаас илүү хувиар төр хувьцаа эзэмших тохиолдолд уг хувийг төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

6 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын ордын ангилал

6.1.Цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна.

7 дугаар зүйл. Засгийн газрын онцгой бүрэн эрх

7.1.Энэ хуулийн 15.1.2, 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчийн дараахь асуудлаар гаргасан шийдвэр Цөмийн энергийн комиссын батламжилснаар хүчин төгөлдөр болно:

7.1.1.тухайн компанийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;

7.1.2.тухайн компанийн хувьд хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаас шинээр гаргах, эсхүл урьд гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээш хэмжээний хувьцаа нэмж гаргах;

7.1.3.тухайн компанийг нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах.

7.2.Энэ хуулийн 15.1.2, 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.1-д заасан шийдвэрийг гаргаснаас хойш 14 хоногийн дотор дараахь баримт бичгийг Цөмийн энергийн комисст хүргүүлнэ:

7.2.1.энэ хуулийн 7.1.1-д заасан шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцааг өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон уг шийдвэртэй холбоотой Цөмийн энергийн комиссоос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;

7.2.2.энэ хуулийн 7.1.2-т заасан шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцаа, хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаасыг худалдан авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон уг шийдвэртэй холбоотой Цөмийн энергийн комиссоос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;

7.2.3.энэ хуулийн 7.1.3-т заасан шийдвэрийн албан ёсны эх хувь, компанийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө болон уг шийдвэртэй холбоотой Цөмийн энергийн комиссоос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

7.3.Цөмийн энергийн комисс энэ хуулийн 7.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн шийдвэрийг батламжлах, эс батламжлах шийдвэрийн аль нэгийг гаргана.

7.4.Энэ хуулийн 15.1.2, 15.1.5, 15.1.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 7.1, 7.2-т заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ БОЛОН ЦӨМИЙН ЭНЕРГИ

АШИГЛАХ САЛБАР ДАХЬ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

8.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг батлах;

8.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

8.1.3.төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зардлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.

9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

9.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах;

9.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

9.1.3.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.4.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг дүрэм, журам, зааврыг батлах;

9.1.5.нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах;

9.1.6.нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан тохиолдолд түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах;

9.1.7.цөмийн төхөөрөмж барих газрын байршлыг сонгох;

9.1.8.цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

10 дугаар зүйл. Цөмийн энергийн комисс

10.1.Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Цөмийн энергийн комисс (цаашид “Комисс” гэх) ажиллана.

10.2.Комиссын дарга нь Ерөнхий сайд, Комиссын орлогч дарга нь цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.

10.3.Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.

10.4.Комисс нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

11 дүгээр зүйл.Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны байгууллага, түүний бүрэн эрх

11.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ хэрэгжүүлнэ.

11.2.Төрийн захиргааны байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах бөгөөд түүний төсөв нь хуулиар хүлээсэн үүрэг, зорилтоо бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

11.3.Төрийн захиргааны байгууллага нь цөмийн материал, цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байх бөгөөд уг байгууламж нь улсын онц чухал объект байна.

11.4.Төрийн захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа шуурхай албаны автотээврийн хэрэгсэл ашиглах бөгөөд уг автотээврийн хэрэгсэл нь тусгай тэмдэг, дуут болон гэрлэн дохиотой байна.

11.5.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, цацрагтай ажиллагч нь ажлын онцлогт тохирсон тусгай хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд ажлын тусгай хувцас, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг төрийн захиргааны байгууллага батална.

11.6.Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.6.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;

11.6.2.цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах;

11.6.3.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

11.6.4.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

11.6.5.энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

11.6.6.цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

11.6.7.цөмийн материал, цацраг идэвхт ашигт малтмал, цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрмийг батлах;

11.6.8.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар, стандартыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.6.9.цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.6.10.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, баримт бичгийг холбогдох этгээдээс үнэ төлбөргүй гаргуулж авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнийг хяналт шалгалтад татан оролцуулах;

11.6.11.цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, цацрагтай ажиллагчийн өртөж байгаа мэргэжлийн шарлагын тунд хяналт тавих, шарлагын тунгийн мэдээллийн сан бүрдүүлэх;

11.6.12.үйлдвэрлэл, судалгаа, оношлогоо, эмчилгээнд хэрэглэж байгаа цацрагийн үүсгүүр бүхий тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих;

11.6.13.улсын хилээр нэвтрүүлэх цөмийн материал, цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд холбогдох байгууллагатай хамтран хяналт тавьж, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;

11.6.14.хүрээлэн байгаа орчны болон ахуйн хэрэглээний бараа, материал, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материалын цацрагийн түвшний хяналт шинжилгээ хийх, тэдгээр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тогтоох ажлыг холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран гүйцэтгэх, чанарын баталгаажилтыг хангах арга хэмжээ авах;

11.6.15.цөмийн материалын тооллого, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөн хийх журмыг батлах;

11.6.16.энэ хуулийн 28.8-д заасан мэдээллийг нэгтгэн боловсруулж, шаардлагатай бол магадлан шалгаж Олон улсын атомын энергийн агентлагт зохих журмын дагуу хүргүүлэх;

11.6.17.гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах;

11.6.18.хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай тохиолдолд холбогдох олон улсын байгууллагаас мэргэжлийн туслалцаа, дэмжлэг авах;

11.6.19.ураны баяжмал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн онцлогийг харгалзан түүний хүчин чадал, тоо хэмжээ, шилжилт хөдөлгөөн, тээвэрлэлтийн холбогдолтой нууцлах мэдээллийн жагсаалтыг баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;

11.6.20.энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгах;

11.6.21.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.7.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, техник, эдийн засгийн үндэслэл, мөн хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулна.

11.8.Энэ хуулийн 11.7-д заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн нууцын тухай[4], Байгууллагын нууцын тухай[5], Хувь хүний нууцын тухай хуульд[6] заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно.

12 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн хяналтын улсын

байцаагч, түүний бүрэн эрх

12.1.Төрийн захиргааны байгууллагад цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.

12.2.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.

12.3.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийг томилж, чөлөөлнө.

12.4.Улсын байцаагч цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай[7], Захиргааны хариуцлагын тухай хууль[8] болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

12.5.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

12.6.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

12.7.Улсын байцаагч хяналт шалгалт хийх цөмийн төхөөрөмж болон холбогдох бусад объектод саадгүй нэвтэрнэ.

12.8.Улсын байцаагчийн хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

12.9.Цөмийн болон цацрагийн хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ.

13 дугаар зүйл. Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө

удирдах байгууллагын бүрэн эрх

13.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

13.1.2.харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрөл олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайг зориулалтын дагуу ашиглуулах, гарсан зөрчлийг таслан зогсоох;

13.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;

13.1.4.цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх талаар харьяалах нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

14 дүгээр зүйл. Хил хамгаалах, гаалийн болон мэргэжлийн хяналтын

байгууллага, түүний албан тушаалтны бүрэн эрх

14.1.Хил хамгаалах, гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага, түүний албан тушаалтан нь хяналт шалгалтаар илэрсэн, зохих зөвшөөрөлгүй цөмийн материал болон цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар төрийн захиргааны байгууллага болон хууль хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл

15.1.Дараахь үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;

15.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах;

15.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах;

15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах;

15.1.5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;

15.1.6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;

15.1.7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх;

15.1.8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.

16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих

ерөнхий шаардлага

16.1.Энэ хуулийн 15.1.1-15.1.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, тус улсад татвар төлөгч компанид олгож болно.

16.2.Энэ хуулийн 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 16.1-д заасан компаниас гадна бусад шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагад олгож болно.

16.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь ерөнхий шаардлагыг биелүүлнэ:

16.3.1.үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;

16.3.2.үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах;

16.3.3.үйл ажиллагаа нь ил тод, тогтвортой байх;

16.3.4.болзошгүй ослын хохирлыг арилгах санхүү, эдийн засгийн чадавхитай байх.

17 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлага

17.1.Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь нөхцөлийг хангасан байна:

17.1.1.техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх;

17.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг бүрэн хангасан байх;

17.1.3.бүс нутгийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай оролцдог байх;

17.1.4.компанийн засаглал болон нийгмийн хариуцлага, ёс зүйн талаархи дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн стандартыг хэвшүүлсэн байх;

17.1.5.үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх;

17.1.6.ажиллагсдын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх.

17.2.Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1-д зааснаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна:

17.2.1.цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх санхүүгийн чадавхитай байх;

17.2.2.байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхитай байх;

17.2.3.хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх;

17.2.4.уул уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, шаардлагыг хангаж ажилладаг байх.

17.3.Энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1-д зааснаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна:

17.3.1.энэ хуулийн 17.2.1-17.2.4-т заасан нөхцөлийг хангасан байх;

17.3.2.цацраг идэвхт ашигт малтмалыг энхийн зорилгоор, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж борлуулах чадвартай, санхүүгийн хувьд бүрэн бие даасан байх;

17.3.3.цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн байх;

17.3.4.цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт хийх санхүүгийн чадавхитай байх;

17.3.5.цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай байх;

17.3.6.цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологитой байх;

17.3.7.цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах, ашиглахдаа эдийн засгийн илүү үр ашигтай, дэвшилтэт технологи ашигладаг байх;

17.3.8.цөмийн технологи нэвтрүүлэх чадвартай байх.

17.4.Энэ хуулийн 15.1.7, 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1.1, 17.1.2, 17.1.4, 17.1.5-д заасан нөхцөлийг хангасан байна.

18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох журам

18.1.Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.1-д заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно.

18.2.Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.2-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно.

18.3.Энэ хуулийн 18.5-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно.

18.4.Энэ хуулийн 15.1.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.4-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно.

18.5.Энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд давуу эрхээр олгож болно:

18.5.1.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол;

18.5.2.тухайн уурхайн цацраг идэвхт ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн нөөцийн 10 хувиас багагүй хэмжээтэй тэнцэх мөнгөн төлбөрийг улсын төсөвт нэг удаа, шууд төлөхийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 18.5.1-д зааснаас бусад хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол.

18.6.Энэ хуулийн 18.5.2-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн байна.

18.7.Энэ хуулийн 18.5.2-т заасан мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо цацраг идэвхт ашигт малтмалын олон улсын зах зээлийн үнийн сүүлийн 6 сарын дундаж ханшийг харгалзан тогтооно.

18.8.Энэ хуулийн 15.1.1-15.1.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллагын саналыг авсан байна.

18.9.Төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ хуулийн 15.1.1-15.1.4, 15.1.6, 15.1.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сар, 15.1.5, 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1-3 сарын дотор шийдвэрлэнэ.

18.10.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.

18.11.Төрийн захиргааны байгууллага шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.

19 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам

19.1.Энэ хуулийн 15.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн[9] 11.1.1-11.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

19.1.1.эрхлэх үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, техник, эдийн засгийн үндэслэл, мэргэжлийн боловсон хүчний танилцуулга, дотоод хяналтын ажилтан болон цацрагтай ажиллагчийн мэргэшлийн бэлтгэл, сургалтын гэрчилгээ;

19.1.2.эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагааны олон улсын стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө;

19.1.3.үйл ажиллагаа эрхлэх байрны цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн стандартын шаардлага хангасан талаархи төрийн захиргааны байгууллагын үнэлгээ;

19.1.4.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

19.1.5.байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;

19.1.6.цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө;

19.1.7.цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд дотоодын хяналт тавих алба, эсхүл хариуцсан ажилтныг томилсон тухай шийдвэр;

19.1.8.болзошгүй цөмийн болон цацрагийн осол, сүйрлийн хор уршгийг арилгахад шаардлагатай нөөц боломж, хүч хэрэгслийн тухай танилцуулга;

19.1.9.цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлт.

19.2.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна Эрчим хүчний тухай хуулийн 21.2-т заасан баримт бичгийг бүрдүүлэн, эрхлэх үйл ажиллагаанд шаардлагатай кадастрын зураглалыг хавсаргана.

19.3.Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

19.3.1.энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр;

19.3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 18.2-т заасан баримт бичиг.

19.4.Энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

19.4.1.энэ хуулийн 19.3.1-д заасан шийдвэр;

19.4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д заасан баримт бичиг.

19.5.Энэ хуулийн 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

19.5.1.ашиглах цацрагийн үүсгүүр, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлтүүд;

19.5.2.цацрагийн үүсгүүрийн чанарын баталгаажилтын гэрчилгээ.

19.6.Төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг хүлээн аваад дараахь ажиллагааг явуулна:

19.6.1.өргөдлийг бүртгэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

19.6.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах.

19.7.Энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд төрийн захиргааны байгууллага нь мөн хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна.

19.8.Төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл олгосон тухай ажлын 5 өдөрт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ашигт малтмалын болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага болон олон нийтэд тус тус мэдээлнэ.

20 дугаар зүйл. Төлбөр, хураамж

20.1.Энэ хуулийн 15.1.1-15.1.4, 15.1.7, 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн[10] 15.7-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.

20.2.Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө.

20.3.Энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь төлбөрийг төлнө:

20.3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 32.3-т заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

20.3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

20.4.Энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлнө.

20.5.Энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хуваарилна.

20.6.Энэ хуулийн 20.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хуваарилна.

21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа

21.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.3-15.1.5, 15.1.7, 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны онцлог, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 3 жил хүртэл хугацаагаар олгоно.

21.2.Энэ хуулийн 15.1.2, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 20 жил хүртэл хугацаагаар олгоно.

22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

22.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.3-15.1.5, 15.1.7, 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

22.2.Энэ хуулийн 15.1.2, 15.1.6–д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

22.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан, зөрчилгүй бол үйл ажиллагааны онцлогийг харгалзан тусгай зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

22.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.2-т заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 60 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан, зөрчилгүй бол үйл ажиллагааны онцлогийг харгалзан тусгай зөвшөөрлийг 20 жил хүртэл хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

22.5.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

22.5.1.тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

22.5.2.улсын тэмдэгтийн хураамж, эсхүл тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт;

22.5.3.энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримт бичиг;

22.5.4.энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хувьд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.

22.6.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг ажлын 5 өдөрт багтаан энэ хуулийн 19.8-д заасан байгууллага болон олон нийтэд мэдээлнэ.

23 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

23.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу түдгэлзүүлнэ.

24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох

24.1.Тусгай зөвшөөрөл болон энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно.

25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон

маргааныг шийдвэрлэх

25.1.Энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд үүссэн талбайн хилийн маргааныг Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

25.2.Энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд гарсан маргааныг Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

26 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

26.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.1-15.1.4, 15.1.7, 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

26.1.1.компани татан буугдсан, эсхүл иргэн нас барсан;

26.1.2.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

26.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

26.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

26.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

26.2.1.энэ хуулийн 26.1-д заасан үндэслэл бий болсон;

26.2.2.Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-56.1.5-д заасан үндэслэл бий болсон;

26.2.3.энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан тусгай зөвшөөрлийн хувьд мөн хуулийн 29.4-т заасан үндэслэл бий болсон.

26.3.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заана.

26.4.Энэ хуулийн 26.3-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

26.5.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.4-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

26.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн[11] 46.1.3-т заасны дагуу түдгэлзүүлж болохгүй.

26.7.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг ажлын 5 өдөрт багтаан энэ хуулийн 19.8-д заасан байгууллага болон олон нийтэд мэдээлнэ.

27 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл

27.1.Тусгай зөвшөөрөл дараахь үндэслэлээр дуусгавар болно:

27.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;

27.1.2.энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн;

27.1.3.төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

27.2.Энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд талбайн тухайн хэсгийн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно.

27.3.Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй.

27.4.Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгнө.

28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

28.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нийтлэг эрхтэй:

28.1.1.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудлаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

28.1.2.хууль тогтоомжид заасан бусад эрх.

28.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нийтлэг үүрэгтэй:

28.2.1.цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх;

28.2.2.Олон улсын атомын энергийн агентлагаас тогтоосон техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулах;

28.2.3.цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах;

28.2.4.төрийн захиргааны байгууллага, улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хугацаанд нь биелүүлж хариу мэдэгдэх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээ авах;

28.2.5.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дотоод хяналтын нэгж байгуулан, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

28.2.6.төрийн захиргааны байгууллагаар батлуулсан цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажиллах;

28.2.7.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажилтан солигдсон тохиолдолд энэ талаар төрийн захиргааны байгууллагад ажлын 3 өдрийн дотор бичгээр мэдэгдэх;

28.2.8.цөмийн материалын бүртгэл, хяналтын талаархи үнэн, бодит мэдээллийг төрийн захиргааны байгууллагад өгөх;

28.2.9.цацрагийн түвшний тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллагын шаардсанаар тухай бүр гаргаж өгөх;

28.2.10.тусгай зөвшөөрөл болон түүнийг авахад бүрдүүлсэн материалд заасан аливаа мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар ажлын 5 өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэх;

28.2.11.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

28.3.Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

28.3.1.хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх.

28.4.Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

28.4.1.хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх;

28.4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 33.1-д заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх;

28.4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 35.2, 37.2, 38.1, 48.8-т заасан үүргийг биелүүлэх;

28.4.4.Ашигт малтмалын тухай хуулийн 48.1-д заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

28.4.5.Ашигт малтмалын тухай хуулийн 48.3-т заасны дагуу ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх.

28.5.Энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

28.5.1.уурхайн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулах.

28.6.Энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

28.6.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;

28.6.2.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах;

28.6.3.уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах;

28.6.4.Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-35.5, 36.1, 36.2, 39.1, 45.1, 45.2, 47.1, 47.5, 47.6, 48.7-48.10-т заасан үүргийг биелүүлэх;

28.6.5.Ашигт малтмалын тухай хуулийн 48.6-д заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг батлагдсан маягтын дагуу хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.

28.7.Энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгч болох бөгөөд хүсэлт гаргах өргөдлийн маягтыг төрийн захиргааны байгууллага батална.

28.8.Баталгааны гэрээнд холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн материалын тоо, хэмжээ, түүнд орсон өөрчлөлт, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг зааврын дагуу тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллагад үнэн зөвөөр гаргаж өгөх үүрэгтэй.

28.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа болгон Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулна.

28.10.Энэ хуулийн 28.9-д заасан мөнгөн хөрөнгийн хэмжээг нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд учирч болох эрсдлийг харгалзан цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран гаргасан саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ОРД АШИГЛАХ ГЭРЭЭ БОЛОН ХӨРӨНГӨ

ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

29 дүгээр зүйл. Орд ашиглах гэрээ

29.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан түүнийг эзэмшигчтэй орд ашиглах гэрээ байгуулна.

29.2.Орд ашиглах гэрээний хугацаа тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.

29.3.Орд ашиглах гэрээнд дараахь зүйлийг заавал тусгана:

29.3.1.цацраг идэвхт ашигт малтмалын орд ашиглах үндэслэл;

29.3.2.цацраг идэвхт ашигт малтмалын орд ашиглах хугацаа, цацраг идэвхт ашигт малтмалын нэр төрөл, агуулга, нөөцийн хэмжээ;

29.3.3.техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан технологи, үйлдвэрлэлийн хүчин чадал, олборлох бүтээгдэхүүний тоо хэмжээ;

29.3.4.бүтээгдэхүүн борлуулах нөхцөл;

29.3.5.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ;

29.3.6.уурхайг хаах ерөнхий төлөвлөгөө;

29.3.7.гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага.

29.4.Энэ хуулийн 29.1-д заасан хугацаанд орд ашиглах гэрээг байгуулаагүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

30 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ

30.1.Энэ хуулийн 15.1.2, 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хөрөнгө оруулагч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулж болох бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-29.1.9-д заасан зүйлийг тусгана.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг 10 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

30.3.Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө.

31 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах

31.1.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хүсэлт, гэрээний төслийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд түүнд эхний 5 жилд оруулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, орд ашиглах арга, технологийн талаархи мэдээлэл, эдийн засгийн үндэслэлийг хавсаргана.

31.2.Энэ хуулийн 15.1.3, 15.1.4, 15.1.6, 15.1.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд гэрээ байгуулах хүсэлт, гэрээний төсөлд мөн хуулийн 31.1-д заасан зүйлээс гадна тухайн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хавсаргана.

31.3.Төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулагчийн хүсэлт, гэрээний төсөл, хавсаргасан баримт бичгийг энэ хуулийн 31.1-д заасны дагуу хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүсэлт гаргасан этгээдэд 14 хоногт багтаан бичгээр мэдэгдэнэ.

31.4.Төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулагчийн хүсэлт, гэрээний төсөл, хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд зохих байгууллага, мэргэжилтний санал, дүгнэлтийг үндэслэн дахин 3 сар хүртэлх хугацаагаар нэмэлт тодруулга хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулна.

31.5.Энэ хуулийн 30.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа төрийн захиргааны байгууллага уг гэрээний нөхцөлийн тухай мэдэгдлийг Монголбанк болон холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ

ХАНГАХАД ТАВИХ ШААРДЛАГА

32 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах

32.1.Цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглах, ашиглалтаас гаргах, цөмийн материалыг тээвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааг биет хамгаалалтгүйгээр эрхлэхийг хориглоно.

32.2.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагааны биет хамгаалалтад төрийн захиргааны байгууллага, улсын байцаагч хяналт тавьж, үнэлгээ хийнэ.

32.3.Цацрагийн аюулгүй байдлыг хангахад дараахь үндсэн шаардлагыг биелүүлнэ:

32.3.1.үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх;

32.3.2.шарлагын тунг зохистой хэмжээний хамгийн доод түвшинд байлгах;

32.3.3.хүн ам, үүний дотор цацрагтай ажиллагчийг шарлагын тунгийн тогтоосон хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх.

33 дугаар зүйл. Цөмийн материал ашиглахад тавих үндсэн шаардлага

33.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зэвсгийн зориулалттай цөмийн материалыг боловсруулах, үйлдвэрлэх, бусад аргаар олж авах, эзэмших, хадгалахыг хориглоно.

33.2.Зэвсгийн зориулалттай цөмийн материалыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

33.3.Төрийн захиргааны байгууллага цөмийн материалыг бүртгэх, хянах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хэрэгжилтэнд хяналт тавина.

33.4.Цөмийн материалыг бүртгэх, хянах журмыг Засгийн газар батална.

34 дүгээр зүйл. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавих

үндсэн шаардлага

34.1.Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах арга хэмжээг уг үйл ажиллагааг эрхэлж байгаа иргэн, компани өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.

35 дугаар зүйл. Цөмийн эрчим хүчний эх үүсвэр ашиглахад

тавих үндсэн шаардлага

35.1.Цөмийн эрчим хүчийг энэ хуулийн 35.2-т заасны дагуу баталгаажуулсан хэмжих багажгүйгээр үйлдвэрлэхийг хориглоно.

35.2.Энэ хуулийн 15.1.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 35.1-д заасан хэмжих багажийг жил бүр стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулна.

35.3.Энэ хуулийн 15.1.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сар бүрийн 10-ны дотор өмнөх сард үйлдвэрлэсэн цөмийн эрчим хүчний хэмжээг төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.

36 дугаар зүйл. Цацрагийн үүсгүүр ашиглахад тавих

үндсэн шаардлага

36.1.Цацрагийн үүсгүүрийг ашиглахад дараахь шаардлагыг биелүүлнэ:

36.1.1.цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх;

36.1.2.цацрагтай холбогдсон үйл ажиллагааг цацрагийн аюулгүйн стандартыг бүрэн хангасан, улсын байцаагчийн зөвшөөрсөн зориулалтын байранд явуулах;

36.1.3.цацрагийн үүсгүүр ашиглах явцад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангаж ажиллах;

36.1.4.цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх;

36.1.5.цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

36.1.6.цацрагийн үүсгүүр ашиглах явцад гарсан осол, зөрчлийг цацрагийн хяналт, онцгой байдал, тагнуул, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх;

36.1.7.цацрагтай ажиллагчийг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсөн тусгай хөтөлбөрийн дагуу явагдах цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамруулж, гэрчилгээ олгох;

36.1.8.чанарын баталгаажилтын болон хэмжилтийн шаардлага хангасан цацрагийн хэмжилтийн багажаар хангагдсан байх.

36.2.Нэр төрөл, шинж чанар, идэвхийн хэмжээ, хэрэглэх зориулалт, аргачлал нь тодорхой бус цацрагийн үүсгүүрийг ашиглахыг хориглоно.

37 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг экспортлох, импортлоход тавих үндсэн шаардлага

37.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг экспортлоход дараахь шаардлагыг биелүүлнэ:

37.1.1.шилжүүлж байгаа цөмийн материалыг олон улсын баталгаанд хамруулсан байх;

37.1.2.хүлээн авч байгаа улс нь өөрийн ашиглаж байгаа бүх цөмийн материал, цөмийн төхөөрөмжийг олон улсын баталгаанд хамруулсан байх;

37.1.3.өмнө нь шилжүүлэн авсан цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг 3 дахь улсад шилжүүлэхийн өмнө төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах;

37.1.4.цөмийн материалын биет хамгаалалт нь Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай Венийн конвенцид заасан шаардлагыг хангасан байх;

37.1.5.цөмийн материалыг хүлээн авч байгаа улс нь түүнийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах тухай нотолгоо ирүүлсэн байх;

37.1.6.цөмийн материалыг хүлээн авах эцсийн хэрэглэгчийн талаархи мэдээлэл, энхийн зорилгоор ашиглах тухай холбогдох нотолгоо, мэдээллийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байх.

37.2.Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг импортлоход дараахь шаардлагыг биелүүлнэ:

37.2.1.Монгол Улсын хуулиар хориглосон цөмийн материал, цацрагийн үүсгүүр, тоног төхөөрөмж, технологийг импортлохгүй байх;

37.2.2.цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг импортлогч нь Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байх;

37.2.3.импортлож байгаа цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийн эцсийн хэрэглэгч нь тухайн материалыг аюулгүй ашиглах удирдлагын болон техникийн чадавхитай, хангалттай нөөц бололцоотойгоо нотолсон мэдээллийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байх.

38 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг

хадгалахад тавих үндсэн шаардлага

38.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлд заасан зориулалтын хадгалах байранд хадгална.

38.2.Эзэнгүй буюу хаягдсан, олдмол цацраг идэвхт материалыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, хяналтын дор энэ хуулийн 11.3-т заасан тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлнэ.

38.3.Технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, эсхүл ашиглагдахгүй байгаа цацрагийн үүсгүүрийг энэ хуулийн 11.3-т заасан тусгай байгууламжид хадгалуулна.

39 дүгээр зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг

тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага

39.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг тээвэрлэхдээ цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журмыг мөрдөнө.

39.2.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн улс хоорондын тээврийг олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээр, дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

39.3.Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журмыг Засгийн газар батална.

40 дүгээр зүйл.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг

худалдах, худалдан авахад тавих үндсэн шаардлага

40.1.Цөмийн материалыг энэ хуулийн 15.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд худалдах, худалдан авахыг хориглоно.

40.2.Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд худалдах, худалдан авахыг хориглоно.

41 дүгээр зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг улсын

хилээр нэвтрүүлэхэд тавих үндсэн шаардлага

41.1.Цөмийн материалыг энэ хуулийн 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

41.2.Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

42 дугаар зүйл.Цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал

болгох, устгах, булшлахад тавих үндсэн шаардлага

42.1.Цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал болгох, устгах, булшлахад олон улсын болон үндэсний стандарт, дүрэм, журмыг мөрдөнө.

42.2.Цөмийн болон цацраг идэвхт материалыг улсын байцаагчийн дүгнэлт, тусгай зөвшөөрөлгүйгээр булшлах, хаягдал болгохыг хориглоно.

42.3.Цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлахад дараахь үндсэн шаардлагыг биелүүлнэ:

42.3.1.цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлахад олон улсын болон үндэсний стандарт, дүрэм, журмыг чанд мөрдөх;

42.3.2.цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлах ажлыг холбогдох эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлөөр улсын байцаагчийн хяналтын дор гүйцэтгэх.

42.4.Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.

43 дугаар зүйл. Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага

43.1.Цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтанд хамрагдана.

43.2.Мэргэжлийн шарлагын хяналтыг гүйцэтгэж байгаа байгууллага нь хувийн тунгийн нэгдсэн бүртгэлийг архивт 50 жил хадгална.

43.3.Цацрагтай ажиллагчийг цацрагийн аюулгүйн стандартад заасан шарлагын тунгийн хязгаараас илүүгээр өртүүлэхийг хориглоно.

43.4.Цацрагтай ажиллагч нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлага, хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг хангах асуудлаар байгууллагын захиргаанд шаардлага тавих, ажиллахаас татгалзах, төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

43.5.Цацрагтай ажиллагч нь мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн тогтмол хяналтанд байж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдана.

43.6.Шаардлагатай бол цацрагтай ажилладаг жирэмсэн эмэгтэй Хөдөлмөрийн тухай­ хуулийн[12] 107 дугаар зүйлд заасны дагуу ажлын нөхцөлөө өөрчлөх эрхтэй бөгөөд энэ нь түүнийг ажлаас халах үндэслэл болохгүй.

43.7.Цацрагтай холбогдсон ажилд 18 насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулахыг хориглоно.

43.8.Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдаж байгаа цацрагтай ажиллагчийн ажлын нөхцөл нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарна.

44 дүгээр зүйл. Эмнэлгийн шарлагад тавих үндсэн шаардлага

44.1.Эмнэлгийн шарлага хийхэд дараахь шаардлагыг биелүүлнэ:

44.1.1.цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ энэ хууль, цацрагийн аюулгүйн стандарт болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах;

44.1.2.цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийж байгаа этгээд нь ашиглаж байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид тохируулга, чанарын хяналтыг тогтмол хийж байх;

44.1.3.хүүхдэд цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авсан байх;

44.1.4.эмчилгээ, оношлогооны үед өвчтөнийг цацрагийн аюулгүйн стандартад заасан тунгийн хязгаараас илүү шарлагад өртүүлэхийг хориглох;

44.1.5.эмчилгээ, оношлогооны үед өвчтөний биеийн бусад хэсгийг шарлагаас хамгаалах, өвчтөний асран хамгаалагч болон туслах ажилтныг хувийн хамгаалах хэрэгслээр хангах;

44.1.6.цацрагийн эмчилгээ, оношлогооны үед бусад өвчтөнийг шаардлагагүй нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛООС СЭРГИЙЛЭХ,

ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ

45 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх

45.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

45.2.Цөмийн болон цацрагийн ослын шалтгаан, түвшнийг тогтоох, ослын хор уршгийг арилгах ажлыг Улсын байнгын онцгой комиссын удирдлага дор төрийн захиргааны байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

45.3.Нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын хор уршгийг арилгах ажлын зардлыг Засгийн газар хариуцна.

46 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн ослын улмаас үүссэн

хохирлыг арилгах

46.1.Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулсан бол уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 30 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ОЛОН УЛСЫН БАТАЛГАА БОЛОН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

47 дугаар зүйл. Олон улсын баталгаа хэрэглэх

47.1.Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олон улсын баталгаа хэрэглэх асуудлаар Олон улсын атомын энергийн агентлагтай дараахь чиглэлээр хамтран ажиллана:

47.1.1.энэ хуулийн 28.8-д заасны дагуу цөмийн материалын тоо, хэмжээ, түүнд орсон өөрчлөлт, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг төрийн захиргааны байгууллагаар дамжуулан тогтоосон хугацаанд хүргүүлэх;

47.1.2.баталгааны гэрээний дагуу Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээч, байцаагчийн хяналт шалгалтын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох талаар тавьсан шаардлагыг биелүүлэх.

48 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн

хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналт

48.1.Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төрийн захиргааны байгууллага, эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ.

49 дүгээр зүйл. Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналт

49.1.Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээд хэрэгжүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

50 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчигчид

хүлээлгэх хариуцлага

50.1.Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь хариуцлага хүлээлгэнэ:

50.1.1.энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь 3 хүртэл сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

50.1.2.шаардлагатай мэдээ, тайланг гаргаж өгөөгүй буюу цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.3.тусгай зөвшөөрөлгүйгээр буюу тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаанаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээ аваагүй, цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад зохих журмын дагуу мэдэгдээгүй бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.4.төрийн захиргааны байгууллагад худал мэдээлэл гаргаж өгсөн, цацрагийн үүсгүүрийн нэр төрлийг өөрчилсөн, хүн ам, нийгэм, байгаль орчинд хохирол учруулсан, эсхүл хохирол учруулахуйц ноцтой нөхцөл байдал бий болгосон, удаа дараа ноцтой зөрчил давтан гаргасан, илрүүлсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг түр, хэсэгчлэн зогсоох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

50.1.5.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-8, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

50.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан буюу бууруулахыг завдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээ болон борлуулалтын үнийн зөрүүг тооцож улсын орлогод нөхөн төлүүлэх;

50.1.8.хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.9.улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгуулаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

50.2.Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйлдлийг нуух, авлига авах, хуулиар хамгаалсан төрийн, байгууллагын, хувь хүний нууц задруулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн албан тушаалтан, улсын байцаагчид хууль тогтоомжид заасны дагуу сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

51 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

51.1.Энэ хуулийг 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ



[1] Монгол Улсын Үндсэн Хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Эрчим хүчний тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

[3] Ашигт малтмалын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

[4] Төрийн нууцын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн

[5] Байгууллагын нууцын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн

[6] Хувь хүний нууцын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн

[7] Төрийн хяналт шалгалтын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн

[8] Захиргааны хариуцлагын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн

[9] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн

[10] Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн

[11] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 3 дугаарт нийтлэгдсэн

[12] Хөдөлмөрийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль

2010 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Пүрэвцэрэн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 05 сарын 25 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ

БОДИСЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль4, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль5, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль6, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль7, Гамшгаас хамгаалах тухай хууль8, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

__________________________

1 Монгол Улсын Үндсэн хууль –“ТМ” сэтгүүлийн 1992 оны ¹ 1 дүгээрт нийтлэгдсэн.

2 Байгаль орчныг хамгаалах тухай - “ТМ” сэтгүүлийн 1995 оны ¹5-6 дугаарт нийтлэгдсэн.

3 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай - “ТМ” сэтгүүлийн 2001 оны ¹ 6 дугаарт нийтлэгдсэн.

4 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай -“ТМ” сэтгүүлийн 1998 оны ¹ 3 дугаарт нийтлэгдсэн.

5 Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай -“ТМ” сэтгүүлийн 2000 оны ¹ 43 дугаарт нийтлэгдсэн.

6 Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай -“ТМ” сэтгүүлийн 2003 оны ¹ 47 дугаарт нийтлэгдсэн.

7Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай -“ТМ” сэтгүүлийн 2004 оны ¹ 21 дүгээрт нийтлэгдсэн.

8 Гамшгаас хамгаалах тухай -“ТМ” сэтгүүлийн 2003 оны ¹ 25 дугаарт нийтлэгдсэн.

2.2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрэг эмийн, түүнчлэн цацраг идэвхт болон хүнсний зориулалттай химийн бодистой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “химийн хорт бодис“ гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.2. “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.3. “хориглосон химийн бодис” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглосон химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.4. “хязгаарласан химийн бодис” гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.5. “пестицид” гэж мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.6. “химийн хорт болон аюултай бодисын хаягдал” гэж олон улсын гэрээгээр ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис, түүнчлэн хадгалах, ашиглах хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон, тэрчлэн нэр томъёо, ашиглах хугацаа тодорхойгүй химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн үлдэгдэл болон сав, баглаа боодлыг ;

3.1.7. ”химийн хорт болон аюултай бодисыг устгах” гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгон зайлуулахыг;

3.1.8. ”эрсдлийн үнэлгээ” гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоож, үнэлгээ өгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлохыг;

3.1.9. “хүлцэх хэмжээ” гэж химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх хамгийн дээд агууламжийг.

4 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын ангилал

4.1.Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь:

4.1.1.хортой;

4.1.2. аюултай гэж тус тус ангилна.

4.2. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Дээрх 4 дүгээр зүйлийг 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой

холбогдох үйл ажиллагааны зөвшөөрөл

5.1. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой

холбогдох үйл ажиллагааг зохицуулах

6.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ :

6.1.1. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

6.1.2. химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

6.1.3. ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, тэдгээрийн ашиглалтын хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр шинэчлэн батлах;

6.1.4. энэ хуулийн 6.1.3-т заасан бодисыг турших, ашиглах журмыг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

6.1.5. химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

6.1.6. Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг тухай бүр шинэчлэн баталгаажуулах арга хэмжээ авч олон улсын байгууллагад мэдээлэх;

6.1.7. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

6.1.8. химийн хорт болон аюултай бодис ашигласан үйл ажиллагааны нэгдсэн тайланг жил бүр гаргах;

6.1.9. химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай зөвлөмж гаргах;

6.1.10. химийн хорт болон аюултай бодисын асуудлаар олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, эдгээр бодисын физик, химийн болон хор аюулын шинж чанар, осол, эрсдлийн үед авах арга хэмжээ, тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх аргын талаархи мэдээллээр иргэдийг хангах;

6.1.11. Монгол Улсын нэгдэн орсон химийн хорт болон аюултай бодисын талаархи олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрхлэх;

6.1.12. химийн хорт болон аюултай бодисын нөлөөллөөс үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд учирсан хор хөнөөлийг арилгахад олон улсын байгууллагаас тусламж хүсэх саналыг Засгийн газарт тавих;

6.1.13.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах эрх олгох.

/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл Ерөнхий сайдын дэргэд, салбар зөвлөл холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

6.3. Цэргийн зориулалттай химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбогдолтой тайлан, мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.4. Энэ хуулийн 6.1.6-д заасан хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

7 дугаар зүйл. Мэдээллийн нэгдсэн сан

7.1. Энэ хуулийн 6.1.7-д заасан мэдээллийн нэгдсэн сан нь химийн хорт болон аюултай бодисын олон улсын мэдээллийн сан, түүний жишигт нийцүүлэн бүрдүүлсэн улсын мэдээллийн нэгдсэн сангаас бүрдэнэ.

7.2. Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, хил, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллага нь салбарын чиг үүрэгтэй уялдсан химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн сантай байх бөгөөд эдгээр нь энэ хуулийн 7.1-д заасан мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүнд багтаж түүнтэй сүлжээгээр холбогдсон байна.

7.3. Энэ хуулийн 7.2-т заасан сангаас мөн хуулийн 6.1.10-д заасан мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ төлбөргүй олгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Химийн хорт болон аюултай бодистой холбогдох

үйл ажиллагааг зохицуулахад тавих үндсэн шаардлага

8 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисоос

хамгаалахад тавих үндсэн шаардлага

8.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлнэ.

8.2. Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.

8.3. Химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг химийн зэвсгийн болон хорлон сүйтгэх үйл ажиллагааны зориулалтаар экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодис экспортлох,

импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон

үйлдвэрлэхэд тавих үндсэн шаардлага

9.1. Энэ хуулийн 5.1-д заасны дагуу химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, ашиглах зөвшөөрөл авахдаа тухайн бодисын талаар дараахь мэдээллийг бүрдүүлнэ :

9.1.1. бодисын нэр, томъёо;

9.1.2. худалдааны болон техникийн нэр;

9.1.3. олон улсын бүртгэлийн дугаар;

9.1.4. ашиглах газар, зориулалт, хугацаа, тоо хэмжээ;

9.1.5. физик, химийн болон хор аюулын шинж чанар;

9.1.6. болзошгүй осол, эрсдлийн үед авах арга хэмжээ;

9.1.7. үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт;

9.1.8. тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга.

9.2. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхдээ энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.

10 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис хадгалахад

тавих үндсэн шаардлага

10.1. Химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтооно.

10.2. Химийн хорт болон аюултай бодисыг түүний онцлог шинж чанарыг нь харгалзан зориулалтын тусгай агуулахад энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан хадгална.

10.3. Хадгалж байгаа химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодол нь тухайн бодисын нэр, анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарыг тод, томоор бичсэн шошготой байна.

10.4. Химийн хорт болон аюултай бодис алдагдсан тохиолдолд түүнийг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь цагдаа, тагнуулын болон холбогдох бусад байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэж, эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

11 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодис худалдахад

тавих үндсэн шаардлага

11.1. Тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр, төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид , үлдсэн хувийг өөртөө хадгална.

11.2. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг баримтлан тусгай цэгээр дамжуулан хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээс тусад нь худалдана.

12 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд

тавих үндсэн шаардлага

12.1. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарын тухай санамж байрлуулна. .

12.2. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэсний дараа тээврийн хэрэгслийг хоргүйжүүлж аюулгүй болгоно.

12.3. Химийн хорт болон аюултай бодисыг хүн, мал, амьтан болон бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.

12.4. Химийн хорт болон аюултай бодисыг шуудангаар илгээх, нийтийн тээврийн хэрэгслээр болон ердийн хөсгөөр тээвэрлэхийг хориглоно.

13 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис ашиглахад

тавих үндсэн шаардлага

13.1. Химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбоотой үйл ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, талбайд явуулна.

13.2. Химийн хорт болон аюултай бодис ашиглах явцад тухайн ажлын байр болон байгаль орчинд эрх бүхий байгууллагаас тогтоосон химийн хорт болон аюултай бодисын хүлцэх хэмжээг хэтрүүлэхийг хориглоно.

13.3. Химийн хорт болон аюултай бодис ашиглах аж ахуйн нэгж, байгууллага өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулан нутаг дэвсгэрийнхээ байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагчаар хянуулж мөрдөнө.

13.4. Химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд мэргэжлийн зохих мэдлэг, дадлага туршлагатай 18-аас дээш настай хүнийг ажиллуулна.

13.5. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд ажиллуулахыг хориглоно.

13.6. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллагчдад аюулгүй ажиллагаа, болзошгүй осол, эрсдлээс сэргийлэх болон анхны тусламж үзүүлэх сургалтыг өөрийн зардлаар зохион байгуулна.

13.7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтөлж, тайлан мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор, төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1 дүгээр сард багтаан хүргүүлнэ.

13.8. Нэр төрөл, шинж чанар, хэрэглэх заавар нь тодорхой бус химийн хорт болон аюултай бодисыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй нөхцөлд ашиглахыг хориглоно.

13.9. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглахдаа энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.

14 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодис устгахад

тавих үндсэн шаардлага

14.1. Химийн хорт болон аюултай бодисын хаягдлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон цэгт энэ хуулийн 6.1.2-т зааснаар тогтоосон журмын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хоргүй буюу аюулгүй аргаар устгах бөгөөд энэхүү ажиллагаанд тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, эрүүл ахуйн улсын байцаагч, онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн Комиссыг байлцуулна.

14.2. Энэ хуулийн 14.1-д заасан Комисс химийн хорт болон аюултай бодисын хаягдал устгасан тухай акт үйлдэж, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

15 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисыг

улсын хилээр нэвтрүүлэх

15.1. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын алба хяналт тавина.

15.2. Хилээр нэвтрүүлж байгаа химийн хорт болон аюултай бодисыг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж, мэдээг улирал тутам байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

15.3. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Засгийн газар тогтооно.

15.4. Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

16 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисын хүлцэх

хэмжээг тогтоох

16.1. Химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээг стандартаар тогтооно.

17 дугаар зүйл. Эрсдлийн үнэлгээ

17.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, ашиглах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн бодисын эрсдлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу заавал хийлгэнэ.

17.2. Эрсдлийн үнэлгээнд тухайн химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын шинж чанар, болзошгүй эрсдлийг судлан тодорхойлох, түүнээс сэргийлэх арга хэмжээ болон хаягдлыг хоргүйжүүлэн устгах асуудлыг тусгана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

18 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох

үйл ажиллагаанд тавих хяналт

18.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын мэргэжлийн хяналтын алба хяналт тавина.

18.2. Иргэд, төрийн бус байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаархи санал, хүсэлтээ холбогдох төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

18.З. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавина.

19 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч болон улсын байцаагч учирсан хохирлыг нөхөн төлүүлж дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

19.1.1. энэ хуулийн 6.1-д заасны дагуу батлагдсан журам зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

19.1.2. энэ хуулийн 7 дугаар зүйл, 8.1, 8.2-ыг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

19.1.3. энэ хуулийн 10 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

19.1.4. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

19.1.5. энэ хуулийн 12 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

19.1.6. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

19.1.7. энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

19.1.8. химийн хорт болон аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан, түүнчлэн эрсдлийн үнэлгээ хийлгээгүй бол хууль бусаар олсон орлого, ашиглаж байгаа химийн хорт болон аюултай бодисыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгуууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

19.1.9. энэ хуулийн 15.4-д заасныг зөрчсөн, зөрчихийг завдсан бол хууль бусаар олсон орлого, химийн хорт болон аюултай бодисыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

19.1.10. энэ хуулийн 18.1, 18.3-ыг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

19.2. Энэ хуулийн 8.3-ыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

19.3. Химийн хорт болон аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан, болгоомжгүйгээр буюу санаатайгаар бусдын эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

20 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх

20.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтан, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ