Гамшгийн менежмент

хүч хэрэгсэл

2010 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Пүрэвцэрэн
гамшгийн менежмент хичээлийн хүч хэрэгсэлтэй холбогдолтой нэмэлт матераил энэ материалыг бие даалт хийх болон бусад зорилгоор ашиглаж болно. Дэлгэрэнгүй»

газар хөдлөлт

2010 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Пүрэвцэрэн

“УЛААНБААТАР ХОТЫН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хөтөлбөрийг боловсруулав.

1.1. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн өнөөгийн байдал

Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн зуунд олон тооны газар хөдлөлт болж байснаас 1905 оны Булнайн болон Цэцэрлэгийн /8.3 магнитут/, 1931 оны Монгол Алтайн /8.0 магнитут/, 1957 оны Их боглын /8.3 магнитут/, 1967 оны Могодын /7.3 магнитут/, гэх хүчтэй газар хөдлөлтүүд болж тэдгээр нь хот, суурин газраас алс хот, хүн ам сийрэг газарт болж байсан тул хохирол багатай байжээ.

Газар чичирхийллийг хэмжих анхны станцыг БНМАУ /хуучин нэрээр/-ын СнЗ-ийн 1956 оны 11-р сарын 3-ны өдрийн 565 дугаар тогтоолын дагуу 1957 онд байгуулсан байна.

Монгол орны газар хөдлөлтийн 1:2500 000 масштабтай ерөнхий мужлалын зургийг 1982 онд боловсруулж 1988 оноос одоог хүртэл хот байгуулалт, барилгын зураг төсөл зохиох ажилд ашиглаж байна. Улаанбаатар хотын бичил мужлалын ерөнхий схем зургийг 1968 онд хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын зураг төслийн ажилд ашиглаж байна.

Манай орны суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш, 12 суурин газар 9 болон түүнээс дээш, баллын бүс нутагт, нийт хүн амын 86 хувь нь тус бүс нутагт амьдарч байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл эрчимтэй явагдаж нийт хүн амын 60.2 хувь хот суурин газарт амьдардаг бөгөөд Улаанбаатар хотод 40 орчим хувь нь амьдарч байна.

1994 онд Монгол, Франц хоёр улсын Засгийн газар Геофизикийн салбарт хамтран ажиллах Гэрээнд гарын үсэг зурснаар Франц улсын хөрөнгө оруулалттай газар хөдлөлтийг бүртгэх тоон бичлэгтэй, электрон багаж төхөөрөмжөөр тоноглосон сүлжээ станцыг Улаанбаатар хотын орчимд суурилуулж, эдгээр станцын хэвийн ажиллагааг хангах, тоон бичлэгтэй станцын мэдээллийг боловсруулах программ хангамж, арга зүйг эзэмшин, шинэ техник технологи нэвтрүүлснээр манай судалгаа хийх материалын бүрдүүлэлт шинэ шатанд гарсан билээ.

1994 оноос хойш Франц улсын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот орчимд орчин үеийн мэдрэмж сайтай газар хөдлөлтийн станцууд суурилуулсан ба эдгээр станц нь магнитуд 3.5-аас бага сул газар хөдлөлтүүдийг ч бүртгэнэ. Улаанбаатар хотоос 100 км-т 600 орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс ихэнх нь сул газар хөдлөлтүүд байгаа боловч эдгээр хөдлөлтүүд нь идэвхитэй бүсүүдийг тогтооход чухал ач холбогдолтой. 2000 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төсөл болон санхүүжүүлэлт дор Японы мэргэжилтнүүд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна.

2007 онд Улаанбаатар хотын хэмжээнд явуулсан орон сууцны барилгын тооллогын дүнгээс харахад нийт барилгын 4.6 хувь нь газар хөдлөлтийн нөлөөллийг тооцоогүй зураг төслөөр баригдсан байна.

Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлал бүхий голомт идэвхжиж, магнитут нь 6.5-6.8 хүчтэй байх бөгөөд энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд 9-10 баллын доргилт үүсэх үндэслэлтэй гэж эрдэмтэд дүгнэлт гаргасан байна. Улаанбаатар хотын Согино-Сонсголонгийн бүс нутагт 2005 оны 4-р сараас газар хөдлөлтийн өндөр идэвхжилт ажиглагдаж эхэлсэн нь Улаанбаатар хотод бодит аюул учруулж болохуйц техтоник тогтцын эвдрэлийн үзэгдэл явагдаж эхэлж байгааг харуулж байна. 1995-2009 оны хооронд Улаанбаатар хот орчмын бүсэд нийт 600 гаруй сул хүчтэй /магнитут нь 4.2 буюу түүнээс доош / газар хөдлөлтийн төв тодорхойлогдсны 50 орчим нь 1995-2003 онд тохиолдсон бол 2005 оны 4-р сараас эхлэн 450 орчим болж мэдэгдэхүйцээр өссөн байна. Энэхүү идэвхитэй бүс нь Эмээлт болон Сонгино орчмын бүс нутагт 30 орчим км урт, 13 орчим км гүний хэмжээтэй томоохон талбайг хамарч байгааг урьдчилсан судалгаагаар тогтоогоод байна.

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй шууд болон шууд бус аюулаас урьдчилан сэргийлэх, үнэлгээ хийх, гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болоод байна.

.Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн голомтын эрсдэлийг бууруулах, ашиглагдаж байгаа болон шинээр баригдаж буй барилга байгууламжийн хийц, бүтээцийг хүчитгэж эвдрэл, нуралтаас үүсэх хохиролыг багасгах, орон сууц, олон нийт, иргэний болон үйлдвэрийн барилга, зам гүүр, далан, суваг зэрэг инженерийн байгууламж, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд оршино.

2.2. Хөтөлбөрийн энэхүү зорилгод хүрэхийн тулд доорхи зорилтуудыг хэрэгжүүлнэ

2.2.1. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө, чиглэл боловсруулах

2.2.2. Газар хөдлөлт бүртгэх станцын сүлжээг өргөтгөх, шинээр 2-3 станц байгуулах

2.2.3. Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх

2.2.4. Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах

Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 2.2.1. зорилтын хүрээнд авах арга хэмжээнд:

3.1.1. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, олон улсын ижил чиг үүрэг бүхий зөвлөл, байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг тогтворжуулах, олон улсын мэргэжлийн байгууллага, нийгэмлэгт элсэх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах

3.1.2. Гамшгийн мэргэжлийн байгууллагуудын материаллаг бааз, хүний нөөцийг нэмэгдүүлэх, гамшгийн үед ажиллах улсын албадын ажлын уялдааг сайжруулах.

3.1.3. Үндэсний мэргэжилтэн бэлтгэх, гамшгийн үед ажиллах ажиллагаанд дадлагажуулах, мэргэжлийн аврагч нарын анги, багийн сургалтыг сайжруулах.

3.1.4. Олон нийтэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн авран хамгаалах сургалт зохион байгуулах, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах, тайлбарлан таниулах

3.1.5. Гамшгийнг эрсдэлийн сан байгуулах

3.1.6.” Гамшгаас хамгаалах нөөц”-ийн сангийн бүрдүүлэлт, нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах.

3.2. . Хөтөлбөрийн 2.2.2. зорилтын хүрээнд авах арга хэмжээнд:

3.2.1. Нийслэлийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг нарийвчлан нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:10 000 масштабтай зураглал зохиох

3.2.2. Хөрсний хурдатгалын бичлэг /акселограмм/ хийх

3.2.3. Улаанбаатар хотод газар хөдлөлтийг бүртгэх станцийнн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх

3.3 . Хөтөлбөрийн 2.2.3. зорилтын хүрээнд авах арга хэмжээнд:

3.3.1. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тодорхойлоход чиглэгдсэн инженергеологи, гидрогеологи, газар хөдлөлт, геотехтоникийн ажлыг орчин үеийн технологийн түвшинд хийх

3.3.2. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх

3.3.3. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан олон нийт, иргэний болон үйлдвэрийн байрилга, дэд бүтцийн байгууламжуудад үзлэг, тооллого явуулж паспортжуулах, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн нэмэлт арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж эхлэх

3.3.4. Барилга байгууламжийг загварчилж бодит байдалд турших, дүн шинжилгээ хийх, барилгын бүтээц болон элементийг турших багаж тоног төхөөрөмж бүхий орчин үеийн шаардлагыг хангасан туршилт судалгааны лаборатори бий болгох

3.3.5. Лабораторийг туршилт судалгааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах

3.3.6. Шинээр ашиглалтанд орж буй барилга байгууламжинд газар хөдлөлтийн тэсвэржилтийн судалгаа хийсэн байх хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөх

3.3.7. Сонгино-Сонсголон орчим үүсэж буй газар хөдлөлийн идэвхжилтэй бүсэд нарийвчилсан судалгааг явуулах, хотын нутаг дэвсгэрийн талбайн нөлөөллийг тооцох

3.4. Хөтөлбөрийн 2.2.4. зорилтын хүрээнд авах арга хэмжээнд:

3.4.1. Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааний төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх

3.4.2. Гамшгийн үед ажиллах хүн, хүч, техникийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгслийг буцалтгүй тусламж, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамруулан шинэчлэх, туршлага, зааварчлага бэлтгэх

Дөрөв. Хөтөлбөрийн баримтлах зарчим

“Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” хөтөлбөр нь дор дурьдсан зарчим баримтална. Үүнд:

· “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр” –ийн бодлого болон нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, зорилтуудыг баримтлах

· Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэн бүр оролцох, хувь нэмрээ оруулах нөхцлийг бүрдүүлэх

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн онцгой байдлын газар хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулж ажиллана.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:

5.1 Улсын болон нийслэлийн “Гамшгийн эрсдлийн сан”-ийн төсөв

5.2. Салбарын сайдын багцаас

5.3. Засгийн газрын холбогдох тусгай сангийн хөрөнгө

5.4 Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл, хөтөлбөр

5.5. Бусад эх үүсвэр

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

· Эхний үе шат: 2010-2014 он.

· Хоёрдугаар үе шат: 2015 -2020 он.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

7.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр болзошгүй газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагаа идэвхжиж, газар хөдлөлтийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх нөхцөл бүрдэнэ.

7.2. Нийслэлийн барилгажилт болон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжинд газар хөдлөлтийн үеийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байна.

7.3. Нийслэлийн хэмжээнд олон нийт, иргэний болон үйлдвэрийн барилга, байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварт үнэлгээ өгсөн, барилга байгууламжийг хүчимтгэх арга хэмжээг авсан байна.

7.4. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах механизм бүрдэж, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн нийслэлийн төр захиргаа, салбарын яамд, эрдэм шинжилгээний байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжих орчин бий болно.

7.5.Нийслэлийн газар хөдлөлтийн мэдээллийн сан болон гамшгийн эрсдэлийн сан байгуулагдана.

7.6. Барилга байгууламжийг газар хөдлөлтийн эрсдэлтэйгээр төлөвлөх, барих, ашиглах ажлыг гүйцэтгэх мэргэжилтнүүд бэлтгэгдэж, шинжлэх ухаан, технологийн инноваци нэвтэрснээр гамшгийн эрсдэлийг багасгах орчин бүрдэнэ.

7.7. Барилга байгууламжийн хийц, элементийн бат бэх, тогтворыг турших лаборатори байгуулагдаж хүн амын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ.


“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

дд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрэх үр дүн

Хугацаа

Хариуцах байгууллага

1.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг

төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх,

1.1.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, олон улсын ижил чиг үүрэг бүхий зөвлөл, байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг тогтворжуулах, олон улсын мэргэжлийн байгууллага, нийгэмлэгт элсэх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж, хүртээмж сайжирна дэмжих

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

1.2.

Гамшгийн мэргэжлийн байгууллагуудын материаллаг бааз, хүний нөөцийг нэмэгдүүлэх, гамшгийн үед ажиллах улсын албадын ажлын уялдааг сайжруулах.

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

1.3.

Үндэсний мэргэжилтэн бэлтгэх, гамшгийн үед ажиллах ажиллагаанд дадлагажуулах, мэргэжлийн аврагч нарын анги, багийн сургалтыг сайжруулах.

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

1.4.

Олон нийтэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн авран хамгаалах сургалт зохион байгуулах, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах, тайлбарлан таниулах

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

НБХБТГ

ООГСТ

1.5.

Гамшгийнг эрсдэлийн сан байгуулах

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

1.6.

” Гамшгаас хамгаалах нөөц”-ийн сангийн бүрдүүлэлт, нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах.

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

1.7.

Монгол улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн бүртгэлийн мэдээллийн санг баяжуулах, нийслэлд нөлөөлөх нөлөөллийг тооцох

Мэдээллийн санг бүрдүүлж, баяжилт хийгдэнэ.

2010-2014

ООГСТ

2.

Газар хөдлөлт бүртгэх станцын сүлжээг өргөтгөх, шинээр 2-3 станц байгуулах

2.1.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг нарийвчлан нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:10 000 масштабтай зураглал зохиох

Нийслэлийн бичил мужлалын зураг боловсруулагдан зураг төсөлд ашиглагдана.

2010-2012

Нийслэлийн ЗДТГ,

НБХБТГ

ШУА-ийн ООГСТ

2.2.

Хөрсний хурдатгалын бичлэг /акселограмм/ хийх

Өндөр барилгын тооцоонд ашиглах хөрсний хурдатгалын бичлэг хийгдэнэ.

2010-2012

Нийслэлийн ЗДТГ,

НБХБТГ

ООГСТ

2.3.

Улаанбаатар хотод газар хөдлөлтийг бүртгэх станцийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх

Газар хөдлөлтийг бүртгэх станцийн үйл ажиллагаа сайжирч олон улсын түвшинд хүрнэ.

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

ООГСТ

3.

Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх

3.1.

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тодорхойлоход чиглэгдсэн инженергеологи, гидрогеологи, газар хөдлөлт, геотехтоникийн ажлыг орчин үеийн технологийн түвшинд хийх.

Газар хөдлөлтийн аюулын үнэлгээг нарийвчлан тогтооход хүрнэ.

2010-2014

Мэргэжлийн байгууллагууд

3.2.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх

2010-2014

Мэргэжлийн байгууллагууд

3.3.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан олон нийт, иргэний болон үйлдвэрийн байрилга, дэд бүтцийн байгууламжуудад үзлэг, тооллого явуулж паспортжуулах, газар хөдлөлтийн тэсвэвлэлтийн нэмэлт арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж эхлэх

2010-2020

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

НБХБТГ

ООГСТ

3.4.

Барилга байгууламжийг загварчилж бодит байдалд турших, дүн шинжилгээ хийх, барилгын бүтээц болон элементийг турших багаж тоног төхөөрөмж бүхий орчин үеийн шаардлагыг хангасан туршилт судалгааны лаборатори бий болгох

Туршилт шинжилгээний лабораторитой болно.

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

НБХБТГ

ООГСТ

ГХБГЗЗГ

3.5.

Лабораторийг туршилт судалгааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах

Лаборатори олон улсын түвшинд судалгаа шинжилгээ хийх хүчин чадлыг бүрдүүлнэ.

2010-2014

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

НБХБТГ

ООГСТ

3.6.

Шинээр ашиглалтанд орж буй барилга байгууламжинд газар хөдлөлтийн тэсвэржилтийн судалгаа хийсэн байх хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөх

Барилга байгууламжийн найдвартай байдал хангагдана.

2010-с эхэлж хийгдэнэ.

Нийслэлийн ЗДТГ,

НБХБТГ

ООГСТ

3.7.

Сонгино-Сонсголон орчим үүсэж буй газар хөдлөлийн идэвхжилтэй бүсэд нарийвчилсан судалгааг явуулах, хотын нутаг дэвсгэрийн талбайн нөлөөллийг тооцох

Гамшгийн аюулын эрсдлийг бууруулна.

2010-2013

Нийслэлийн ЗДТГ,

НБХБТГ

ООГСТ

4.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах

4.1.

Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааний төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх

Гамшгийн үед ажиллах, авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх,сэргээн босгох чиглэл тодорхойлогдсон байна.

2010-с

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

ООГСТ

4.2.

Гамшгийн үед ажиллах хүн, хүч, техникийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгслийг буцалтгүй тусламж, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамруулан шинэчлэх, туршлага, зааварчлага бэлтгэх

Мэргэжлийн байгууллагуудын ажиллах хүчин чадал сайжирч, иргэдийн мэдлэг, мэдээлэл дээшилнэ.

Нийслэлийн ЗДТГ,

НОБЕГ

НБХБТГ

ООГСТ

ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2010 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Пүрэвцэрэн

· Гамшгийн мөн чанар, төрөл ангилал.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд: “Гамшгаас хамгаалах гэдгийг тодорхойлохдоо Гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, СБ эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ мөн тодорхойлсон байна. D-Гамшиг гэдэг нь (хуулийн тодорхойлолтоор) Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал амьтан хорогдох, эд хөрөнгө хүрээлэн байгаа орчинд улс орны дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ гэж тодорхойлжээ. Гамшгийг дотор нь аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гэсэн 2 үндсэн хэсэгт хувааж байна. Аюулт үзэгдэлд хүчтэй цасан ба шороон шуурга, ган зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн мал амьтны болон ургамалын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг хамруулна. Техникийн холбогдолтой осолд: Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхит болон химийн хорт бодис алдагдах зэргийг хамруулж байна. Гамшгийн мөн чанарыг авч үзэхийн тулд түүний үндсэн элементүүд болох аюулт үзэгдэл (H), эмзэг байдал (Y), эрсдэл (R), хүчин чадавхи гэсэн ойлголтуудыг заавал авч үзэх шаардлагатай болдог. Аюулт үзэгдэл гэж нэг буюу түүнээс дээш газар орныг хамарсан байгалийн гаралтай үзэгдэл, техникийн осол мөн өвчин гэх мэтийг хэлнэ. Эмзэг байдал (Y) гэдэг нь гамшгийн болзошгүй аюулд хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн орчин өртөх магадлалыг хэлнэ. Тэгвэл гамшиг гэдэг нь аюулт үзэгдэл эмзэг байдал хоёрын нэгдэл гэж үздэг байна. Гамшгаас эрсдэл үүснэ. Эрсдэл гэдэг нь тодорхой цаг хугацаанд тодорхой газар нутагт учрах хохирлыг хэлнэ. Хүчин чадавхи гэж юу вэ? Хүчин чадавхи гэдэг нь хүн ам тухайн аюулт үзэгдэлтэй тэмцэх, түүний хор уршгийг арилгах, учирсан хохирлыг нөхөн сэргээх, гамшгийн бэрхшээлийг даван туулах чадварыг хэлнэ. Хүчин чадавхид нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг. Үүнд: мөнгө санхүүгийн нөөц, гамшгийн урьдчилсан төлөвлөлт, чухал объектын хамгаалалт, даатгалд хамрагдсан байдал, орон нутгийн удирдлага, өнгөрсөн гамшгийн сургамж, хүч хэрэгслийг зохион байгуулах зэргээс хамаарна. Энэ нь эцсийн бүлэгт гамшгийн менежментийн бодлогыг зөв явуулах гэсэн үг юм. Гамшгийн менежмент гэдэг нь: Нэн тэргүүнд эрсдэл ихтэй хүн амын эмзэг байдлыг бууруулах болон гамшиг тохиолдсон үед түүний хор уршгийг арилгах арга хэмжээг аль болох үр дүнтэй болгох зорилготой өргөн хүрээтэй хөгжлийн хандлагатай багц үйл ажиллагаа юм. Гамшгаас хамгаалах хуулийн 1 дүгээр бүлгийн 5-р зүйлд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд 5-н үндсэн зарчмыг баримтална гэж заасан байдаг. Үүнд:

1. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, СБ үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах.

2. Гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ хүн ам, үйлдвэрийн нягтрал, байгаль цаг уурын нөхцөл, үйлдвэрийн технологийн онцлог, гамшгийн бодит аюулын хир хэмжээг харгалзан үзнэ.

3. Гамшгаас хамгаалах арга хэмжээг иж бүрнээр нь хэрэгжүүлнэ.

4. Гамшгаас хамгаалах арга хэмжээг өмчийн хэлбэрийг үл харгалзан зохион байгуулна.

5. Гамшгаас хамгаалах арга хэмжээнд төрийн ба төрийн бус байгууллага, ард иргэдийн хүч оролцоог уялдуулан зохицуулна гэжээ.

· Гамшгаас хамгаалах талаар төр засгаас барьж байгаа бодлого, эрх зүйн орчин, эрсдлийн үнэлгээ.

Гамшгаас хамгаалах ажлыг оновчтой болгохын тулд төр засгаас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ бол гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, ОБЕГ өргөтгөн зохион байгуулсан явдал юм. Мөн гамшгийн аюулыг багасгах түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг гаргаж мөрдөн ажиллаж байна. Үүнд: 1996 онд баталж 7-р сарын 1-нээс эхэлж мөрдсөн “Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль”, 1999 .5.28 нд баталж 7–р сарын 1-нээс эхэлж мөрдсөн “Галын аюулгүй байдлын тухай хууль” 1995 оны 4 сард баталсан “Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль”, 2001 онд батлагдсан “Цацрагийн аюулгүй байдлын тухай хууль” зэргийг дурьдаж болно. 1999 оны 2 сарын 10 нд МУ ын ЗГ аас “Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж гаргасан байна. Энэ хөтөлбөрийг 1999 оноос эхлэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн хугацаанд байгалийн гамшгийн аюулын үнэлгээг хийсэн байна. Байгалийн гамшгийн үнэлгээ нь 2 хэсгээс тогтдог.

1. Эмзэг байдлын үнэлгээ

2. Эрсдлийн үнэлгээ

Эмзэг байдлын үнэлгээ нь байгалийн аюулт үзэгдлийн төрөл, давтамж, цаг хугацаа, орон зайн тархалтыг тодорхойлно. Эрсдлийн үнэлгээ нь аюулт үзэгдэлд хүн ам, мал аж ахуй, газар тариалан хир зэрэг өртөгдөхийг тодорхойлно.

Эрсдлийг олон улсын аргачлалаар дараахи байдлаар томъёолдог

Тайлбар: R-эрсдэл, H-аюул, Y-эмзэг байдал, М-менежмент

Эндээс харвал гадаад орчны хүчин зүйлс, нөлөөлөл, эмзэг байдал хичнээн их байна эрсдэл төдий чинээ их байна. Бидний бодлого үйл ажиллагаа хэдий чинээ оновчтой үр дүнтэй байна тэр хэмжээгээр эрсдэл буурч болно гэсэн үг юм.

· Гамшгаас хамгаалах арга хэмжээний зохион байгуулалт удирдлага

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13-р зүйлд энэ тухай заасан 4 заалт байдаг.Үүнд:

1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг нутаг дэвсгэр үйлдвэрлэлийн зарчмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо, ААНБ-д өмчийн хэлбэрийг үл харгалзан зохион байгуулна.

2. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй ОБАЭ төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт ОБАЭ газар, хэлтэс байна. Суманд ОБАЭ орон тооны бус штаб ажиллана.

3. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд орон тооны бус алба, мэргэжлийн анги байна.

4. Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах анхан шатны нэгж нь аж ахуйн нэгж байгууллага, баг хороо байна.

Гамшгаас хамгаалах арга хэмжээний удирдлагын талаар хуулийн 14-р зүйлд 2 заалт байдаг. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд ерөнхий сайд чиглүүлж, ОБАЭ төрийн захиргааны төв байгууллагын дарга, тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд засаг дарга нар удирдан зохион байгуулна.

2. ААНБ-ын хэмжээнд байгууллагын дарга удирдан зохион байгуулна.

· Гамшгаас хамгаалах байгууллагын тухай товч ойлголт

Монгол оронд гамшгаас хамгаалах байгууллагын эх үүсвэр 1930-аад оноос тавигдсан. 1938 онд Улсын батлан хамгаалах тусгай комиссын тогтоолоор “Ардын дайсан хорт дайнаас хамгаалах ажлыг эрхлэх газар”-ыг 1942 онд “Ардын өөрийгөө хамгаалах морьт отряд”-ыг байгуулсан. Энэ нь тухайн үедээ ард иргэдийг агаарын довтолгооноос хамгаалах, хамгаалах хэрэгслийг ашиглаж сурах, ЭАТ үзүүлж сургах зэрэг үүрэгтэй байв . 1961 онд БХХН, 1964 онд БХХН-ийн бүтцэнд байлдааны ба атом химийн хэлтэс гэдгийг байгуулснаар энэ байгууллага өнөөдрийг хүртэл нийт улс орны хэмжээнд ард иргэдийг гамшиг ослын аюулаас хамгаалах чиглэлээр үүргээ гүйцэтгэсээр байна. 1969 онд “Иргэний хамгаалалтын газар” гэсэн бие даасан байгууллага болсон. 1970 онд анхны “Иргэний хамгаалалтын тухай “ хууль батлагдсан. 1994 онд “Иргэний хамгаалалтын тухай” хоёр дахь хууль батлагдсан. 2003 оны 7 сард дээрхи хууль нь “Гамшгаас хамгаалах тухай” хууль болж шинэчлэгдэн батлагдсан байна. Хуулийг шинэчлэх болсон 3 үндсэн шалтгаан байсан гэж үздэг. Үүнд:

1. Нийгмийн амьдралын харилцааг зохицуулж байгаа хуулиуд шинэчлэгдэж эдгээр хууулиудын хүрээнд ИХ-ын тухай хууулийг уялдуулан зохицуулах шаардлага гарсан.

2. Сүүлийн жилүүдэд цаг агаарын аюултай үзэгдлийн төрөл давтамж, ТО ихэсч хохирол нэмэгдэх боллоо.

3. Гамшиг ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах зэрэгт олон улсын байгууллагын тусламж авах шаардлагатай болсон. Хуулийг өөрчилсөнтэй уялдаад УИХГ-ыг ОБЕГ болгож өргөтгөн зохион байгуулсан байна.

· Гадаад харилцаа

ОБЕГ байгуулагдсанаар гадаад харилцаа хамтын ажиллагааны алба байгуулагдсан. 2002 оны 11 сард манай улс ОУИХБ-д жинхэнэ гишүүнээр элссэн. ОУИХБ одоо 50 гаруй жинхэнэ гишүүнтэй, 13 ажиглагч гишүүнтэй хүмүүнлэгийн томоохон байгууллага юм. ОУИХБ-ын гишүүн болсноор Монгол Улсын үндэсний хүчин чадавхи нэмэгдэж ОУ-ын хэмжээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, хүмүүүсээ сургах, ОУ-ын байгууллагаас тусламж авах бололцоотой болдог байна. Мөн манай улс Азийн гамшгийг бууруулах төвийн /японы Кобе хотод байрладаг гишүүн, Азийн бэлэн байдлын төвийн гишүүн /Тайланд Бангкок бөгөөд жил бүр ажлаа тайлагнаж үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцдог. НҮБ-тэй хамтран ажилладаг. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар манайд олон төсөл хэрэгжиж байна. Төслийн дагуу 6 салбарт тоноглогдсон фургон машин,уснаас аврах хувцас, багаж хэрэгсэл нийлүүлсэн байна. НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын гамшгийн үнэлгээний баг европ, азид байдаг. Энэхүү үнэлгээний багт манайхаас төлөөлөгч суудаг. Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд: Орос, Хятад, АНУ-тай хамтран ажилладаг. ОХУ-тай 1995 онд байгалийн гамшиг, үйлдвэрийн ослын хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохирч гэрээ байгуулсан ба жил бүр засгийн газрын комиссын хамтарсан хуралдаан болдог. Манайх Красноярскод төвлөрдөг Сибирийн бүсийн ИХ-н төвтэй хамтран ажиллаж нээлттэй тэмцээн зохион байгуулдаг. ОХУ-ын ИХ-ын сургалтын төвд хүмүүсээ сургах, техник хэрэгсэл солилцох, хил орчмын аймаг, сумдын хооронд шууд харилцаа тогтоох зэргээр хамтран ажилладаг.

Хятад улстай хил орчмын ой хээрийн түймрээс сэргийлэх талаар хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Хятад улсын иргэний хэргийн яаманд ИХ-ын асуудал хариуцсан нэг хэлтэс байдаг. АНУ-ын ази номхон далайн цэргийн командлалтай хамтран ажилладаг. Муж улсын түншлэлийн гэрээгээр хамтран ажилладаг байна.